Арав.мн

Далайн морины тухай 10 баримт

Далайн морины тухай 10 баримт

Энэ амьтан зөвхөн далай тэнгисийн төдийгүй, ерөөс дэлхий дээрх бүхий л амьтдаас хамгийн хачирхалтай, сонирхолтой амьтны нэг билээ. Өдгөө дэлхий дээр 53 зүйлийн далайн морь байна. 


10

Байгалийн дайсан үгүй

Далайн морь усны олонх амьтанд идэхэд дэндүү ясархаг, амт шимтгүй байдаг тул энэ амьтанд айж эмээх байгалийн дайсан, араатан амьтан бараг үгүй юм. Зөвхөн хавч л далайн морь иддэг нь тогтоогджээ. 


09

“Хурууны хээ”

Хүн бүрт ахин давтагдашгүй таних тэмдэг байдаг нь хурууны хээ билээ. Харин далайн морины толгой дээрх шүрэн тор гэгддэг жижигхэн титэм шиг залаа нь хэлбэр дүрс, хэмжээний хувьд ахин давтагдашгүй, далайн морь бүрт өөр байх тул уг амьтны “хурууны хээ” гэгддэг.


08

Хоёр өөр нүд

Далайн морь тун хурц хараатай. Үүний гол шалтгаан нь хоёр нүд нь нэг нь нөгөөгөөсөө огт хамааралгүй “ажилладаг”-т оршино. Өөрөөр хэлбэл далайн морины нэг нүд урагш харж байхад, нөгөө нь ардахаа харж чаддаг. 


07

Хайрсгүй

Далайн морь усны амьтан гэхэд биеийг нь хамгаалж, халхалсан хайрсгүй бөгөөд оронд нь өөр хоорондоо хэлхээтэй жижигхэн яс, мөгөөрсөн бүрхэвчтэй байдаг. 


06

Сүүлний ач тус

Босоо амьтан тул далайн морь усанд тун муу сэлдэг. Тиймээс далай тэнгисийн гүнд хүчтэй эргүүлэг, шуурга дэгдэхэд урсгал сөрөх гэсэн далайн морь эндэж үрэгдэх нь их байдаг байна. Далайн морийг авардаг ганц ач тустай зүйл нь дэгээ адил эргэлдэж мушгирсан сүүл нь бөгөөд далайн ёроолын өвс ургамлаас сүүлээрээ чангааж байж биеэ хамгаалах нь их. Мөн үржлийн үед сүүл нь ижлээ булаалдах, түүнийгээ хамгаалах гол зэвсэг нь болдог. Харин ижилдэн дассан хос далайн морь сүүлээрээ “хөтлөлцөн” явна.



05

Зүсээ хувиргагч

Далайн морь амьдрах орчин тойрныхоо шүрэн хад, өвс ургамал дунд биеэ нуухын тулд биеийн өнгө зүсээ тэдний өнгөөр хувиргах чадвартай байдаг. Зарим тохиолдолд бүр төрөхөөсөө орчин тойрныхоо өнгө зүстэй хослох нь бий. 


04

Ижилдээ үнэнч

Далайн морь ижлээ нэг олсон бол түүнтэйгээ насан туршдаа хамт байна. Өөрөөр бол амьдралынхаа туршид нэг л амьтантай цуг үржилд ордог. Хос далайн морь мөн эргэлдэж бүжих дуртай, зэрэгцэн сэлэх, бие биеэ дагах зэргээр зугацаах нь их. Ийн эрхэлж наадах нь заримдаа 7-8 цагийн турш тасралтгүй үргэлжилнэ.


03

Зогсолтгүй иднэ

Далайн морь жижиг биедээ баймгүй дуршилтай бөгөөд өдөрт 3000 орчим сам хорхой иддэг. Энэ нь биеийнх нь бас нэгэн онцлогтой холбоотой. Шүд, гэдэсгүй учир далайн морины хүнс шуудхан хоол боловсруулах эрхтэнд нь хүрч гадагшилдаг байна. Тиймээс амьд үлдэхийн тулд зогсолтгүй хооллох шаардлагатай байдаг аж.


02

Загас биш загас

Хэдий ердийн загас шиг харагддаггүй ч далайн морь заламгай, сэлүүртэй загас юм. Халуун дулаан бүсийн далай тэнгист байх энэ амьтан эгц босоо байрлалтай сэлдэг хоолойт хэмээгдэх загасны ойрын төрөл билээ. 


01

Эр нь зулзагаа тээнэ

Далайн морь бол эр нь үр төлөө тээдэг дэлхий дээрх хуруу дарам цөөхөн амьтны нэг юм. Далайн эр морины хэвлий тус газар өндгөө тээхэд нь зориулсан хүүдий мэт ховдол байх ба үржлийн үед эмэгчнийх нь өндөг тэрхүү ховдолд орж, эр нь үр төлөө өндөгнөөс гарч бүрэн бойжтол өвөртөө тээсний эцэст бие гүйцсэн далайн морийг усанд тавина. 



9.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Emch
01Emch Li Yafei
109,400 оноо
Мөнгөншагай
02Мөнгөншагай Ганбаатарын
38,800 оноо
Ariunbold
03Ariunbold Ganbold
20,200 оноо
Gerelt-Od
04Gerelt-Od Ariunbold
10,800 оноо
Tab
05Tab Erdenebat
10,700 оноо
Ganzorig
06Ganzorig Purevhuu
4,200 оноо
Batbaatar
07Batbaatar Mongol
1,100 оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Шинэ үгийн сүлжээ нээгдэхэд
Үгийн сүлжээний ялагчид
Ган-Эрдэнэ
01Ган-Эрдэнэ Сугаржавын
29 минут 25 секунд
Sunbileg
02Sunbileg Ariuntuul
33 минут 2 секунд
Ladida
03Ladida Pearl
35 минут 1 секунд
Buren
04Buren Jargal
35 минут 16 секунд
Н.
05Н. Сэмжидмаа
43 минут 6 секунд
Batmunkh
06Batmunkh Buyandelger
1 цаг 6 минут 25 секунд
Алтансүх
07Алтансүх Б.
1 цаг 21 минут 23 секунд
Genden
08Genden Dolgorsuren
1 цаг 29 минут 34 секунд
Mandakh
09Mandakh Mandakh
1 цаг 36 минут 4 секунд
Sukhbold
10Sukhbold Batjargal
2 цаг 7 минут 17 секунд