Арав.мн

Валентины баярын тухай 10 баримт

Валентины баярын тухай 10 баримт

Эртний Ромын хаан II  Клауд (НТӨ10-НТ54 он) дайны үед эрчүүд хүнтэй гэрлэхийг хориглосон ч  хайр сэтгэлийг яалтай билээ. Гэгээн Валентин хэмээх лам эзэн хааны зарлигийг зөрчиж нэгэн залуу хосын гэрлэлтийг баталж өгөөд өөрөө цаазуулсанаар Валентин ламын дурсгалыг хүндэтгэх өдөр цаг хугацааны уртад хайртай хосуудын тэмдэглэлт баяр болсон гэдэг. Орчин цагт энэ түүхийг мэдэхгүй хүн бараг байхгүй биз ээ. Ингээд Валентины өдрийн тухай баримтуудыг сонирхоцгооё.


10

Зүрхэн шоколад

Валентины баярын уламжлалт бэлэг гэхэд болох зүрхэн шоколадыг анх Ричард Кардбөри гэгч шоколадны үйлдвэрийн эзэн 1868 онд Валентины баяраар эхнэртээ өөрийн гараар урласан зүрхэн хэлбэртэй хайрцганд шоколад хийн бэлэглэснээс үүдэлтэй аж.

Мөн 1800-д оны үед эмч нар хайр дурлалаас болж шаналсан өвчтнүүдээ тайвшруулахын тулд шоколад идүүлдэг байжээ.


09

Валентины бэлэг

Валентины баяраар эрчүүдийн 73% нь цэцэг худалдаж авдаг бол эмэгтэйчүүдийн 27% нь л сэтгэлтэй залуудаа зориулан цэцэг худалдаж авдаг байна. Мөн олон хүн гэрийн тэжээвэр амьтнаа ердөө л нэг тэжээвэр амьтан биш харин гэр бүлийн гишүүнээ гэж үздэг. Тэгвэл зөвхөн АНУ-д гэхэд Валентины баяраар хүмүүс гэрийн тэжээвэр амьтандаа зориулж 703 сая ам.долларын бэлэг авдаг аж. Харин хосууд бие биедээ зориулан 18.9 сая ам.долларын бэлэг авдаг гэнэ.  

Түүнчлэн Валентины баяраар бие биедээ хамгийн их өгдөг цэцэг бол улаан сарнай бөгөөд энэ нь эртний Ромчууд улаан сарнай нь хайрын бурхан Венусын дуртай цэцэг гэж итгэдэг байснаас үүдэлтэй аж.


08

Валентины баярыг заавал хостойгоо тэмдэглэх шаардлагагүй

Финляндад 2-р сарын 14-ийг “Найзуудын өдөр” болгосон бөгөөд романтик бэлэг, лааны гэрэл дэх оройн зоог, хайрын үгтэй захидал хүлээж суухын оронд найз нөхөдтэйгээ хамт хөгжилдөх бас л муугүй санаа байгаа биз?


07

Валентины захидал

Уильям Шекспирийн “Ромео, Жульетта хоёр” бол хамгийн алдартай гунигт хайрын түүх билээ. Тэгвэл жил бүр уг жүжиг анх тавигдсан Италийн Верона хотод Жульеттад зориулж хаягласан мянга мянган захидал ирдэг байна.  Мөн Валентины баяраар хамгийн олон ил захидал авдаг хүмүүс бол багш нар аж. Учир нь багш нарт зөвхөн хайртай хүмүүс, гэр бүлийхнээс нь гадна сурагчид болон тэдний эцэг эхчүүд нь хүртэл ил захидлаар мэндчилгээ хүргэдэг байна.


06

Хятадуудын уламжлалт Валентины баяр

Хятадад нэхмэлчин охин, үхэрчин залуу хоёрын хайрын тухай домгоос энэ баяр үүдэлтэй. Уг домогт өгүүлснээр нэхмэлчин охин нь тэнгэрийн охин байсан бол үхэрчин залуу нь мөнх бус хүн байжээ. Тэд гэрлээд хоёр хүүхэдтэй болж аз жаргалтай амьдарч байсан ч тэнгэрийн охин газрын хүнтэй байж болохгүй учир тэднийг нэгэн их мөрнөөр тусгаарлан салгасан байна. Тэр хоёрын хагацал зовлонг харсан шаазгай шувуу жил бүр нэгэн онцгой өдөр тэднийг уулзахад тусалдаг болжээ. Энэ өдөр нь Хятадын билгийн тооллоор 7-р сарын 7-ы өдөр аж. Энэ өдрийг Хятад, Япон, Солонгос, Вьетнам улсууд хайрын баяр болгон тэмдэглэдэг байна.



05

Өмнөд Солонгосын романтик өдрүүд

Киног хэрхэн сунжруулж чаддагийг дэлхийд харуулж буй Өмнөд Солонгост сар бүрийн 14-с эхлэн романтик хайрын өдрүүдийг тэмдэглэж болдог байна. Энэ хугацаанд  12 төрлийн бэлэг бэлдэх ёстой аж. Уг өдрүүдээ Лааны өдөр, Валентины өдөр, Цагаан өдөр, Хар өдөр, Сарнайн өдөр, Үнсэлтийн өдөр, Мөнгөлөг өдөр, Ногоон өдөр, Хөгжмийн өдөр, Дарсны өдөр, Кино өдөр болон Тэврэлтийн өдөр зэргээр нэрлэдэг байна. Хар өдрөөр ганц бие хүмүүс найз нөхөдтэйгээ хамт хар буурцгийн цуугаар амталсан гоймон иддэг гэнэ.


04

Гэрлэх санал

Жилд дунджаар 220,000 хүн Валентины баяраар хайртдаа гэрлэх санал тавидаг байна. Лэйди Гага, Кристина Агиллера, Салма Хайк, Адриана Лима, Мег Раян зэрэг алдартай, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд Валентины өдөр сүй тавих, гэрлэх санал авч байжээ. Тэдний зарим нь одоо хүртэл хамтдаа аз жаргалтай байгаа бол харин зарим нь гунигт дурсамж тээн хоцорчээ.


03

Хэзээ ч мартагдашгүй тэмдэглэх санал

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод байдаг таван одтой Шангри Ла зочид буудлаас Валентины өдөрт зориулсан багц үйлчилгээг санал болгодог байна. Уг үйлчилгээ нь таныг лимузин машинаар тосон авч маш тансаг чимэглэл бүхий Ерөнхийлөгчийн өрөөнд хүргэж өгөхөөс эхэлнэ. Түүнчлэн тансаг оргилуун дарс, шоколадаар дайлж, хамгийн үнэтэй бүтээгдэхүүн бүхий алжаал тайлах СПА-д орж, дараа нь дээвэр дээр 7 хэсгээс бүрдсэн оройн зоог барих аж.  Зоогонд түрс, хясаа болон амтат Франц хоол, хамгийн сайн чанарын дарс зэрэг багтсан байна. Мөн зөвхөн танд зориулсан илбэчин, хөгжимчид бий. Хоолны дараа үнэтэй брэндийн дэлгүүрээс авсан тансаг бэлгээ солилцож, эцэст нь нисдэг тэргээр Абу Даби хотын шөнийн тэнгэрээр зугаалах аж.

Энэ гайхалтай үйлчилгээг авахын тулд та оффшор бүст нуусан мөнгөнөөсөө 88,000 гаруй евро авахад л болох юм.


02

Валентинаар хамгийн их үздэг кино

Хүмүүс Валентины баяраар хамгийн үздэг киноны жагсаалтанд “Хөөрхөн хүүхэн” (Pretty woman), “Сүнс” (Ghost), “Бриджит Жонесын өдрийн тэмдэглэл” (The Diary of Bridget Jones) зэрэг кинонууд орсон байна.


01

Богино хэмжээний гайхалтай хүүхэлдэйн киног хүргэж байна



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Emch
01Emch Li Yafei
109,400 оноо
Мөнгөншагай
02Мөнгөншагай Ганбаатарын
38,800 оноо
Ariunbold
03Ariunbold Ganbold
20,200 оноо
Gerelt-Od
04Gerelt-Od Ariunbold
10,800 оноо
Tab
05Tab Erdenebat
10,700 оноо
Ganzorig
06Ganzorig Purevhuu
4,200 оноо
Batbaatar
07Batbaatar Mongol
1,100 оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Шинэ үгийн сүлжээ нээгдэхэд
Үгийн сүлжээний ялагчид
Ган-Эрдэнэ
01Ган-Эрдэнэ Сугаржавын
29 минут 25 секунд
Sunbileg
02Sunbileg Ariuntuul
33 минут 2 секунд
Ladida
03Ladida Pearl
35 минут 1 секунд
Buren
04Buren Jargal
35 минут 16 секунд
Н.
05Н. Сэмжидмаа
43 минут 6 секунд
Batmunkh
06Batmunkh Buyandelger
1 цаг 6 минут 25 секунд
Алтансүх
07Алтансүх Б.
1 цаг 21 минут 23 секунд
Genden
08Genden Dolgorsuren
1 цаг 29 минут 34 секунд
Mandakh
09Mandakh Mandakh
1 цаг 36 минут 4 секунд
Sukhbold
10Sukhbold Batjargal
2 цаг 7 минут 17 секунд