Арав.мн

Дэлхийн хөгжмийн түүхэн дэх хамгийн эртний аялгуу

Дэлхийн хөгжмийн түүхэн дэх хамгийн эртний аялгуу

Одоогоор бидэнд мэдэгдээд байгаа хамгийн эртний аялгуу бол НТӨ1400 оны үед эртний Мисопотомиачуудын Хуррит хэлээр бичсэн дуулал билээ. Уг аялгууг Хурритын 6-р дуулал гэж нэрлэдэг.

Шавар хавтан дээр кунейформ бичээсээр эртний Хуррит хэл дээр тэмдэглэсэн уг аялгууг 1950 оны үед Сирийн Угарит хотын тууриас олжээ.

Аялгууг Ойрхи Дорнодод түгээмэл тархсан лир хөгжмөөр тоглодог байсан байх гэж таамаглаж байгаа аж.

Хурритын 6-р дууллыг  Нью Иоркийн их сургуулийн багш, этно болон эртний хөгжим судлаач Ричард орчин цагийн хөгжмийн хэлэнд хөрвүүлжээ. Кунейформ бичээсээр Хуррит хэл дээр бичэгдсэн бичээсийг тайлж уншихад хүндрэлтэй байсан хэдий ч уг дууллыг Угаритын үр тарианы охин тэнгэр Никкалын магтуу хэмээн үзэж байгаагаа Ричард хэлсэн байна.

6-р дуулал нь 1950 оны үед Угаритын хааны ордоны туурийг малтах үед олдсон шавар хавтан дээр бичигдсэн 36 дууллын нэг нь юм. Уг дууллуудаас бүрэн эвлүүлэх боломжтой цорын ганц бичээс нь 6-р дуулал байжээ.

Мөн 6-р дууллын хавтан дээр аялгууг тэмдэглэсэн бичээсээс гадна есөн утастай саммум хөгжимд зориулан хэрхэн тоглох заавар болон дуулах заавар зэргийг тэмдэглэсэн заавар байдаг аж.

Хурритын 6-р дуулал нь хамгийн эртний тэмдэглэгдэж үлдсэн аялгуу юм. Уг аялгууг бичсэн шавар хавтанг өдгөө Дамаскийн Үндэсний Музейд хадгалдаг байна.

Дууллын үг болон аяыг шавар хавтан дээр хоёр хуваан бичсэн байдаг бөгөөд үгийг нь үргэлжилсэн эргүүлэг маягаар бичсэн нь Вавилоны дууны үг бичдэг хэв маягаас ялгаатай аж. Хавтан дээрх бичээсийг бүрэн зөв тайлсан эсэх нь одоо ч эргэлзээтэй хэвээр юм. Хэрэв үнэн зөв тайлсан бол тэр эрт үед ийм хөгжим зохиож байсан нь үнэхээр гайхалтай хэрэг билээ.

Ингээд хамгийн эртний хөгжмийн аялгууг сонсоцгооё.


9.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+3
Сонирхолтой байна аа. Мэдээгээ жаахан хурдан оруулмаар байна аа.
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Emch
01Emch Li Yafei
109,400 оноо
Мөнгөншагай
02Мөнгөншагай Ганбаатарын
38,800 оноо
Ariunbold
03Ariunbold Ganbold
20,200 оноо
Gerelt-Od
04Gerelt-Od Ariunbold
10,800 оноо
Tab
05Tab Erdenebat
10,700 оноо
Ganzorig
06Ganzorig Purevhuu
4,200 оноо
Batbaatar
07Batbaatar Mongol
1,100 оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Шинэ үгийн сүлжээ нээгдэхэд
Үгийн сүлжээний ялагчид
Ган-Эрдэнэ
01Ган-Эрдэнэ Сугаржавын
29 минут 25 секунд
Sunbileg
02Sunbileg Ariuntuul
33 минут 2 секунд
Ladida
03Ladida Pearl
35 минут 1 секунд
Buren
04Buren Jargal
35 минут 16 секунд
Н.
05Н. Сэмжидмаа
43 минут 6 секунд
Batmunkh
06Batmunkh Buyandelger
1 цаг 6 минут 25 секунд
Алтансүх
07Алтансүх Б.
1 цаг 21 минут 23 секунд
Genden
08Genden Dolgorsuren
1 цаг 29 минут 34 секунд
Mandakh
09Mandakh Mandakh
1 цаг 36 минут 4 секунд
Sukhbold
10Sukhbold Batjargal
2 цаг 7 минут 17 секунд