Арав.мн

Эмэгтэйчүүд эрчүүдийн гадна төрхөөс хамгийн их анхаардаг 10 зүйл

Эмэгтэйчүүд эрчүүдийн гадна төрхөөс хамгийн их анхаардаг 10 зүйл

Номыг хавтсаар нь дүгнэх боломжгүйтэй адил хүнийг гадна төрхөөр нь зуун хувь дүгнэх аргагүй юм. Гэвч хувцаслах соёл, стиль гэдэг бидний амьдралын салшгүй хэв маяг билээ. Өнөө цагт эмэгтэйчүүд эрэгтэй хүнийг анх хараад юу юуг нь анзаардгийг хамтдаа сонирхоцгооё.


10

Цэвэрч байдал

Эрчүүд ямар хувцас өмссөнөөс илүү хэр цэвэрхэн хувцасласан бэ гэдэгт эмэгтэйчүүд анхаарал хандуулдаг байна. Хувцас нь өлөн хиртэй эсэх, товч нь бүтэн эсэхийг ажиглахаас гадна үс засалт, сахал, үнэр зэргийг анзаардаг гэнэ.

Ер нь аминдаа арчаатай байна гэдэг ариун цэвэр төдийгүй эрүүл ахуй талаасаа ч маш чухал дадал билээ. Тиймээс үсээ засуулж, сахлаа хусаж, хувцасаа цэвэр цэмцгэр өмсдөг эр хүн ямар ч эмэгтэйд таалагддаг байна.


09

Загварлаг гутал

Загварлаг гутал ямар ч хүний харааг булаах нь гарцаагүй. Цэвэр цэмцгэр хувцастай, нүүр харагдтал тосолсон загварлаг гуталтай эрэгтэй хүн рүү ямар ч бүсгүй харц унагадаг гэнэ. Фитнесс зааланд өмсдөг хуучин даавуун кеттэй болзоондоо ирсэн залууд ямар ч бүсгүй таатай хандахгүй л болов уу.

Загварлаг харагдахын тулд танд хэрээс хэтэрсэн үнэтэй, шүүгээ дүүрэн гутал огт хэрэггүй. Харин сонгодог загвартай сайн чанарын арьсан гутал байхад л ямар ч үед “нүүр тахалж” болох юм.


08

Жинс+цагаан футболка

Энэ энгийн хослол таны гадна төрхийг эрс өөрчлөх шидтэйгээс гадна эдийн засагт хэмнэлттэй, биед эвтэйхэн гээд олон давуу талтай.

Футболканы хувьд хэт урт биш, мөр, ханцуй нь биед яг таарсан байх нь чухал. Хэтэрхий том эсвэл хэт бариу бол зохимжгүй.

Харин жинсэн өмд нарийвтар шулуун эсвэл доошоогоо нарийссан загвартай байвал зохимжтой. Мөн шуумаг нь гутлын түрийг дөнгөж шүргэсэн байхад л болох аж. 


07

Биед төгс таарсан хослол

Та өдөр тутамдаа хослол өмсөх шаардлагагүй байж болох ч өөрт таалагддаг бүсгүйгээ “найрах” гэж байгаа бол зөвхөн түүндээ зориулж дэгжин хослол өмсөөд болзоондоо очоорой. Хэрэв хослолоо зөв сонгосон бол ямар ч эмэгтэйд гарцаагүй таалагдах болно.

Пиджакны мөр нь хэт том биш, хөдөлгөөнд саад учруулахааргүй байх ёстой бөгөөд ханцуй нь бугуйны дөнгөж дээгүүр байвал биед яг таарсан харагддаг байна. Харин өмдний тухайд мөн л шуумаг нь дөнгөж гутал шүргэж байхаар тааруулах хэрэгтэй аж.

Гэвч өөртөө төгс таарах хэмжээтэй хослол олж амжаагүй бол өмсөөгүй нь дээр гэдгийг санах нь зүйтэй. Хэт том мөр, унжсан өмд нь таныг яг л аавынхаа хувцасыг өмссөн бяцхан хүү шиг доожоогүй харагдуулна. 


06

Арагш нугалсан ханцуй

Ханцуйгаа арагш нугалсан эрэгтэй хүн илүү эршүүд харагддаг гэнэ. Учир нь эрчүүд биеийн хүчний ямар нэг ажил хийхдээ ханцуйгаа нугалах нь элбэг тул ингэж хувцасласан эрэгтэй хүчирхэг, эршүүд харагддаг аж.

Ажилдаа өмсдөг сорочкан цамцныхаа дээд талын товчнуудыг тайлж, ханцуйг нь нугалаад өмсч үзээрэй. Энгийн, чөлөөтэй бас загварлаг харагдана гэдэгт эргэлзэх хэрэггүй.



05

Даавуун өмд

Даавуу өмдөөр өдөр тутамдаа маш олон янзын хэв маяг бүрдүүлэх боломжтой. Түүнчлэн жинс өмссөн эрэгтэйгээс илүү даавуун өмдтэй эрчүүд бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг байна.

Даавуун өмдний хувьд мөн л биенд төгс таарсан, шуумагны урт нь шагай дөнгөж давсан урттай байх ёстой гэдэг дүрэм үйлчлэх юм. Мөн хэт тод биш, өмднийхөө өнгө дагуу оймс сонгож өмсөх хэрэгтэй гэнэ.


04

Хагас товчтой цамц

Амралтын өдрөөр  гадуур гарахаар төлөвлөсөн бол хагас товчтой цамц өмсөөрэй. Харахад энгийн мэт энэ цамц таны хувцаслалтыг илүү загварлаг харагдуулах шидтэй. Завсарын болон цагаан, хөх өнгийн ийм цамц нь ямар ч өмдтэй зохицох бөгөөд жирийн нэг футболканаас илүү загварлаг, бас биед эвтэйхэн гээд давуу тал ихтэй хувцас юм.


03

Тун нь яг таарсан аксессуар

Аксессуар буюу жижиг хэрэглэлийн донжийг нь тааруулж чадвал таны хувцаслалтыг тэр чигт нь өөрчлөх боломжтой.  Хэрэв та ямар гоёл сонгохоо мэдэхгүй байгаа бол минималист загварын бугуйн цагнаас эхлээрэй. Элдэв хэв маяггүй ийм цаг таны хувцаслалтанд ихэмсэг төрх нэмэх болно.

Мөн нэг дор гурваас олон аксессуар хэрэглэхгүй байх дүрмийг баримтлаарай. Бугуйн цаг, бөгж, зангианы хавчаар, ороолт, халаасны цаг, гоёлын гинж гээд олон сонголт байгааг бүү мартаарай.


02

Дүүжин өмд

Дүүжин өмд гоо сайхны хэмжүүрт нийцэх эсэх тухай маш их маргаан дагуулдаг билээ. Ямартай ч орчин цагт ингэж хувцасласан залуус бүсгүйчүүдийн анхаарлыг татах болжээ. Ийм төрлийн хувцаслалт нь “Би өөрийнхөө гадаад үзэмжинд анхаарал тавьдаг хэдий ч тэгтлээ их хичээгээд байдаггүй” гэсэн дохиог хүмүүст өгдөг гэнэ. Ямар ч материалтай өмдөө доороос нь хасуулахад л та дүүжинтэй өмдтэй болох юм. Гэхдээ өмдний шуумаг шагайнаас дээш 3-5 см урттай байхаар бодолцоорой. Үүнээс богинодуулчихвал өмд нь багадсан өсвөр насны хөвгүүн шиг харагдах эрсдэлтэй гэнэ.


01

V-neck буюу гурвалжин хоолойтой цамц

Ийм төрлийн цамц ажил хэрэгч хэв маяг, энгийн байдал хоёрыг тэнцвэржүүлж өгдөг онцлогтой. Мөн цаг агаар сэрүүн үед гурвалжин хоолойтой ноосон цамц дулаан загварлаг харагдахад хамгийн нөлөөтэй хувцас юм. Ажил хэрэгч сорочка, хоолойтой цамцан дээрээ давхарлаж өмсөөрэй. 



9.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дамдин-Ядам
01Дамдин-Ядам Янжиндулам
128,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд