Арав.мн

Орчин үе бидний оюун санааг хэрхэн өвчлүүлж байна вэ?

Орчин үе бидний оюун санааг хэрхэн өвчлүүлж байна вэ?

Техник технологи хөгжсөн цаг үед амьдарч байгаа нь азтай хэрэг. Эрүүл мэнд, анагаах ухааны салбарын өндөр хөгжил, ганц товчлуур дараад шийдэж болох асуудлууд, тансаг хэрэглээ, дэлхийн хаана ч байсан хайртай дотны хүмүүстэйгээ хүссэн үедээ холбоо барьж болно гээд олон давуу тал бидэнд бий. Гэвч хорвоо ертөнц хөгжихийн хэрээр хүмүүс илүү их бухимдаж, сэтгэцийн хямралд өртсөөр байна. Зөвхөн оношоо мэдэж байж л өвчнийг анагаах боломжтой. Тиймээс таныг юу сэтгэцийн хямралд хүргэж байж болзошгүйг анхаараад авахад илүүдэхгүй биз ээ.


06

Авьяас чадвартай хүмүүс л амжилтанд хүрдэг гэх үзэл

Хэрэв танд хангалттай авьяас чадвар, эрч хүч байгаа бол хүссэн амжилтандаа хүрч болно гэсэн үзлийг нийгэм бидэнд суулгасан байдаг. Гаднаас нь харахад хүн бүрт амжилтанд хүрэх боломж, эрх чөлөө байгаа мэт боловч нөгөө талаас авьяас чадваргүй, эсвэл залхуу бол амжилтанд хүрэх боломжгүй гэсэн ойлголтыг өгсөөр байна. Хэрэв үнэхээр тийм бол амжилтанд хүрсэн хүмүүс өшөө амжилт гаргах бүрт амжилтанд хүрээгүй хүмүүс  төлөөсөнд нь байгаа бүхнээ алдсаар байна гэсэн үг юм. Нийгэм өөрөө авьяас чадвараараа амжилтанд хүрснээр ядуурал буурдаг гэж үздэг учир амжилтанд хүрээгүй нэгэнд шууд л “азгүй амьтан” гэсэн шошго зүүлгэж орхидог.

Уг үзлээс ангижрахын тулд хоёр зүйлд бат итгэх хэрэгтэй. Нэгт нь, аз байдагт итгэх. Аз гэдэг сохор бөгөөд авьяас чадвар, эд хөрөнгөтэй бүхэнд заяадаггүй. Хоёрт нь, гай зовлон. Гай зовлон ч бас сохор бөгөөд сайн хүмүүст ч золгүй явдал тохиолддог. Гэвч золгүй явдалд биш харин уучилж энэрэхэд анхаарах хэрэгтэй.


05

Амин хувиа хичээх


Амин хувиа хичээсэн нийгэм амь амиа бодох хэрэгтэй гэж сургадаг. Үр дүнд нь хүн бүр өөрийгөө бусдаас онцгой хэмээн итгэдэг байна. Хамтач үзэл, хамт олон гэдэг зөвхөн итгэл найдваргүй хүмүүст зориулсан зүйл гэж хувиа хичээгчид үздэг. Хувиа хичээгчдийн хувьд бусдын л адил байна гэдэг хараал л гэсэн үг. Үүний үр дүнд бидний ихэнх нь бусдаас ялгарахын тулд “гаж” гэмээр зан үйлийн хэвшилтэй болсон байдаг аж.

Амин хувиа хичээх үзлээс ангижрахын тулд энгийн, тайван амьдралыг эрхэмлэж, өдөр бүрийн амьдралаасаа аз жаргалыг мэдэрч, бусдын тусын тулд сайн үйл хийж байх хэрэгтэй гэнэ.


04

Шашныг үгүйсгэх

Нийгэм тэр аяараа шашныг үгүйсгэх үед хүмүүс өөрсдөөс нь илүү зүйл үгүй гэдэгт итгэж эхлэдэг. Шашин биднийг хичнээн өчүүхэн болохыг мэдрүүлж, нэр төрийн төлөө улайран тэмцэхгүй байхыг сануулдаг зүйл билээ. Орчин үед хүн төрөлхтөнг цочроох уналт, ялалт гэж үгүй болжээ. Бид бүх зүйлийг байх л ёстой мэт эсвэл устан алга болж л байдаг мэт хүлээн авдаг болсон аж.

Үүнийг эмчлэхийн тулд өөрсдийн зовлон гунигаар дамжуулан энэрэнгүй зөөлөн байж, хөгжим сонсч, шөнийн тэнгэрт анивчих одод, нүд алдам уудам тал, говь цөл, хязгааргүй мэт далай тэнгисийг ширтэн өөрийгөө даруусгаж, тайвшруулах ёстой аж.


03

Романтизм

Романтизмын номлол ёсоор бид хэн нэгэн онцгой хүн намайг хайрласнаар бид төгс аз жаргалтай болно гэж итгэдэг. Гэвч ихэнх тохиолдолд эелдэг сайхан зантай хүмүүс маш ховор бөгөөд бид харин ярвигтай ааштай хүмүүсийн учрыг олох шаардлагатай тулгардаг. Хүмүүсийн таагүй ааш, хандлага бидний анх итгэж найдаж байсан гайхалтай хайрын тухай мөрөөдлийг юу ч үгүй сүйрүүлж орхих нь бий.

Үүнээс ангижрахын тулд  өөрийгөө ямар нэг зүйл буруу хийсэн байх вий гэж эргэлзэх хэрэггүй юм байна. Арван хуруу тэгш хүн байдаггүйг хүлээн зөвшөөрч, эргэн тойронд байгаа “боломжийн” хүмүүстэй нөхөрлөлөө бэхжүүлж, дур хүслээ хойш тавьж сурах хэрэгтэй гэнэ.


02

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл

Өнөө үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл бидний нэр төр, амьдралын салшгүй, томоохон хэсэг болсон билээ. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгсэл бидний анхаарлыг гутармаар, цочирдмоор, уурлаж бухимдмаар зүйл рүү татаж байдаг. Түүнчлэн бидний сэтгэлгээг үгүйсгэж, ямар нэг үр нөлөөтэй зүйл хийх бодлыг үгүй хийдэг. Үүний тулд хүний сайн сайхан мөн чанарыг төдийлөн дурьдаггүй бөгөөд мэдээллийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг байна. Ингэснээр бид бүгдээрээ шүүмжлэгчид болж хувирдаг аж.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд элдэв шүүмжлэл бүхий бараан мэдээнээс хол байж асуудлыг шийдвэрлэсэн мэдээнүүдэд анхаарал хандуулах хэрэгтэй. Түүнчлэн бидний хувийн амьдралд туршлага болохуйц, өөрт хамгийн хэрэгтэй байгаа төрлийн мэдээнд л анхаарлаа хандуулаарай.


01

Төгс төгөлдөрт тэмүүлэх

Орчин үе хүнээс үргэлж төгс төгөлдөр байхыг, хийж буй ажлаа төгс хийхийг шаардах болсон нь бидний стрессийн эх үүсвэр болж байна. Үүнээс болж хүмүүс өөрийгөө голж, сул дорой байдалдаа гутарсаар амьдралаа барах нь элбэг болжээ.

Хүн төгс төгөлдөр байхаар бүтээгдээгүй бөгөөд сэтгэцийн хувьд ямар нэг сул талтай байх нь хэвийн зүйл гэдгийг санаж байхад илүүдэхгүй биз. Хүн бүрт чин сэтгэлээ уудлан ярилцах сайн найз нөхөд байх хэрэгтэй.

Дэлхий ертөнц урьд өмнөхөөс илүү баялаг болж, хүмүүс илүү их идэвхитэй болжээ. Бид балар эртний харанхуй бүдүүлэг цаг үед төрөөгүй нь азтай хэрэг боловч энэ цаг үед амьдарсныхаа төлөө сэтгэл санаа, эрүүл мэндээрээ төлбөр төлөх шаардлагатай тулгараад байна. Гэвч аз болоход хүн бүрт тохирсон эмчилгээний арга барил улам боловсронгуй болон гарсаар байгаа бөгөөд бид зөвхөн юунаас болж уурлаж бухимдаж эсвэл сэтгэлээр унаж байна вэ гэдгээ анзаарахад л болох юм.


8.4

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Ямар гоё юм бэ!
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start