Арав.мн

Хүний биед орсон хачирхалтай 10 зүйл

Хүний биед орсон хачирхалтай 10 зүйл

Бид өдөр тутамдаа хоол хүнстэйгээ хамт өчүүхэн жижиг хуванцрын хэлтэрхий, шороо тоос заримдаа шавж хорхой, хиймэл шүд, шүдний оо хүртэл санамсаргүй залгих тохиолдол бий. Гэвч эдгээрийн ихэнх нь бидний хоол боловсруулах эрхтнээр дамжин ямар ч асуудалгүй биеэс гардаг. Харин бид энэ удаа ямар  хүн бүрийг гайхшруулах, хүний биеэс гарсан хамгийн хачирхалтай зүйлсийг танд танилцуулж байна.


10

Шүд чигчлэгч

70 настай Австрали эмэгтэй ходоод гэдэс нь тодорхойгүй шалтгаанаар маш хүчтэй өвдөн эмнэлэгт ханджээ. 2017 оны 4-р сард 4 дэх удаагаа эмнэлэгт үзүүлсний дараа эмч нар өвчний шалтгааныг олохын тулд мэс засал хийхээр болсон болсон байна.
Эмэгтэй хэтэрхий олон удаа ариун цэврийн өрөө орсноос болж бүдүүн гэдэс нь хэд хэдэн газраа шархалсан байв. Мэс засал хийхэд түүний биед шүд чигчлэгч зоогдсон байжээ. Эмч нар мэл гайхсан боловч шүд чигчлэгчийг сугалж авснаар эмэгтэйн бие бүрэн эдгэрчээ.
Шүдний чигчлэгч залгиснаас болж өвдөх нь ховор тохиолдол хэдий ч хүмүүсийн 50% нь тэр хурц үзүүртэй зүйлийг залгиснаа өөрөө ч мэддэггүй байна.


09

Соусны уут

41 настай эмэгтэй бүтэн 6 жилийн турш өөрийгөө гэдэсний өвчтэй гэж бодож байжээ. Гэвч түүний өвчний шалтгаан нь ердөө л соусны уут байсан аж. Түүний ходоод маш хүчтэй өвддөг байсан учир өдөрт гурван удаа өвчин намдаах эм уудаг байжээ. Эмэгтэйг ходоодны өвчтэй гэж оношилсон эмч нар эмчилгээ нь таарахгүй байгааг мэдмэгц мэс засалд оруулахаар шийдсэн байна.

Мэс засал хийхэд эмэгтэйн ходоод маш олон газраа шархалж, цочирсон байв. Удалгүй эмч нар түүний ходоодноос хоёр жижиг соусны уут олжээ. Уутыг авсны дараа эмэгтэйн бие маш хурдан сайжирсан хэдий ч тэрбээр одоо хүртэл тийм соус огт иддэггүй хэмээн маргасаар байдаг аж.


08

Үзгэн бал

Нэгэн хятад эр согтуудаа хоёр ширхэг үзгэн бал залгисныг нь 36 жилийн дараа мэс засал хийн биенээс нь гаргаж авчээ. 11,9 см урттай хоёр ширхэг үзгэн бал гэдсэн дотор нь 36 жил болоход ямар ч өвдөлт, зовуур илрээгүй тул эмч нар үзгэн бал гэдсэнд нь шингэж, шимэгдсэн үгүй болсон байх хэмээн таамаглаж байсан аж. Хагалгааг Хятадын зүүн хэсэгт байдаг Куншан эмнэлэгт хийсэн бөгөөд хагалгаа амжилттай болжээ.


07

Шил

Уг хэрэг мөн л Хятадад болжээ. 2017 онд шулуун гэдэснийхээ амсарт шил хийж гацаасан нэгэн эрэгтэй түргэн тусламжаар эмнэлэгт ирсэн байна. Тэрбээр эмнэлэгт ирэхээсээ өмнө бүтэн хоёр өдрийн турш шилийг гаргаж авахаар янз бүрийн аргаар оролдсон бөгөөд үр дүнд нь шулуун гэдэс нь хавдсанаас шил хагарчээ.
Тус шил нь 7 см диаметртэй байсан бөгөөд эмч нар шилийг гараар авах боломжгүй байсан тул яаралтай мэс засал хийн биенээс нь гаргасан байна. Хагалгааны дараа өвчтөний биеийн байдал сайжирсан бөгөөд ямар ч зовуургүй эдгэжээ.


06

Туулганы лонх

Өтгөн хаталтаас болж зовсон 60 настай хятад эрэгтэй шулуун гэдсээ туулгаар дүүргэхээр шийджээ. Тиймээс бүтэн лонх дүүрэн туулгыг шулуун гэдсэндээ хийсэн байна. Үр дүн нь ойлгомжтой.
Шулуун гэдсэндээ лонхтой туулга гацаасан эр эмнэлэгт хандсан аж. Аз болж эмч лонхыг аюулгүй салгасан боловч өвчтөний рентген зураг аль эрт цахим орчинд тархсан байжээ.



05

Мөөг

50 настай нэгэн эмэгтэй мөөгийг зажлалгүй залгиж орхижээ. Хачирхалтай нь түүний ходоодонд мөөг ургаж эхэлсэн байна. Үнэндээ харанхуй, чийглэг орчин бол мөөг ургахад төгс тохирсон газар юм. Эмэгтэй тус мөөгийг хүнсэнд хэрэглэхдээ угааж цэвэрлээгүй бөгөөд идэхдээ зажлаагүй аж. Тиймээс мөөгөнд байсан мөөгөнцрүүд ходоодонд нь ургаж эхэлсэн байна. Зарим нь 7 см хүртэл томорсон байжээ.  Ингээд ходоод гэдэс нь аймшигтай өвдсөн эмэгтэй эмнэлэгт ирсэн байна. Эмч нар яаралтай мэс засал хийж мөөгийг аюулгүй гаргаж авсан бөгөөд өвчтөн бүрэн эдгэрчээ.


04

Жоом

Гал тогооны өрөөнд язганалдах дуртай энэ шавжинд таатай ханддаг хүн ховор биз ээ.  Гэтэл энэ амьтан хүний бие дотор байна гэвэл танд ямар санагдаж байна даа?

2017 оны эхээр 42 настай Энэтхэг эмэгтэй баруун хамрынх нь нүхэнд ямар нэг зүйл байгааг мэдэрчээ. Өөрийгөө хамрын ханиад хүрсэн байх гэж бодсон эмэгтэй хамраа янз бүрээр үрж үзээд унтахаар хэвтсэн байна. Гэвч шөнөжингөө хамар дотор нь ямар нэг амьтан хөдлөхийг мэдэрч хоносон эмэгтэй нар гармагц эмнэлэг явжээ.

Гурван өөр эмнэлэгт үзүүлсний эцэст түүний хамарт “хөдөлдөг гадны биет” байгааг илрүүлсэн байна. Эцэст нь эмч нар дотор эрхтний дурангаар харж, гавлын ясан дотор нь нүднийх нь хажууд жоом байгааг илрүүлжээ. Жоом эмэгтэйн тархинд хүрэхэд тун ойрхон очоод байсан аж. Эмч нар хямсаа болон сордог багаж ашиглан шавжийг гаргаж авсан байна. Хачирхалтай нь жоом амьд гарч ирсэн бөгөөд хэрэв гавлын ясан дотор нь үхсэн бол хүнийг үхэлд хүргэх хортой нян тараах аюултай байжээ.


03

Өндгөн шоколадны доторх сав

20 настай хар тамхи худалддаг эр нэгэн “мэргэн санаа” бодож олжээ. Шоронд хар тамхи гудамжинд зарагддагаас 10 дахин үнэтэй байдаг тул биедээ хар тамхи нуун шоронд орохоор шийдсэн байна. Ингээд тэр 8 ширхэг Kinder Surprise өндгөн шоколадны доторх тоглоом хийдэг савыг төрөл бүрийн хар тамхи, хуйлсан цаасаар дүүргэн шулуун гэдсэндээ хийжээ. Төлөвлөгөөгөө биелүүлэхэд бараг ойртсон залуу шоронд орохын тулд цагдаагийн машин руу чулуу шидсэн байна.

Түүнийг тэр дор нь баривчилсан бөгөөд батлан даалтаар гарах боломжтойгоор хорьжээ. Гэвч түүний байгаа байдал сэжигтэй санагдсан тул харгалзагч ямар ч ариун цэврийн өрөөгүй камерт оруулан ажиглаж эхэлсэн байна. Залуу ч зовууртай байдлаа удаан тэсвэрлэж чадалгүй өөрөө бүх өндгөн савнуудаа гаргаж иржээ. Хариуд нь түүний нэг ч гэсэн хүсэл биелж 2 жил шоронд хоригдсон байна.


02

Мөнгө

26 настай залуу эр хар тамхи зарж олсон мөнгөө цагдаа нараас нуун шулуун гэдсэндээ хийсэн байжээ. Залуу долоон сартай хүүхэдтэйгээ явж байсан бөгөөд замын хөдөлгөөнд саад учруулсан тул цагдаа нар зогсоож шалгахад машин дотроос нь хар тамхи үнэртсэн байна.

Цагдаа нар түүнийг машинаас нь гарган нэгжлэг хийхэд хэд хэдэн төрлийн хар тамхи, их хэмжээний бэлэн мөнгө олджээ. Цагдаагийн газар ирсний дараа мөнгө алга болсон байсан ч эцэст нь цагдаа нар гэмт хэрэгтэн мөнгөө хаанаа нуусныг нь илрүүлсэн байна.


01

Тоглоом

Хүүхдүүд санамсаргүй тоглоомоо залгих тохиолдол бий. Гэвч бидний өгүүлэх түүх бол үүнээс шал өөр түүх юм.

Тамхинаас гарсан ч маш их цэртэй ханиалгах зовууртай болсон нэгэн эр эмчид ханджээ. Түүнийг уушгины хорт хавдартай болсон байж болзошгүй хэмээн үзэж байв. 20 жилийн өмнө уушгинд нь нэг зүйл байгааг илрүүлсэн ч эмч нар тэр зүйлийг авч чадаагүй байна.

Хожим 2017 онд уушгийг нь бичил камераар харсан эмч нар инээдээ барьж чадаагүй аж. Учир нь түүний уушгинд тоглоомон замын тэмдэг байжээ. Өвчтөний хэлж буйгаар тэрбээр тус тэмдгийг долоон насныхаа төрсөн өдрөөр биендээ оруулсан боловч яг юу болсныг нарийн санадаггүй аж. Эмч нар тоглоомыг түүний уушгинаас амжилттай салгасан бөгөөд тэрбээр одоо эсэн мэнд амьдардаг байна.



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
тэр жоом юу вэ!
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Javhlan
01Javhlan Dashdorj
89,600 оноо
Rigunn
02Rigunn Rigunn
49,300 оноо
Bayarmaa
03Bayarmaa Lh
39,000 оноо
Davaa
04Davaa Munkh
27,900 оноо
Nyamdavaa
05Nyamdavaa Demberel
23,100 оноо
Mig
06Mig Mig
20,700 оноо
Г.Х
07Г.Х Билгүүн
2,900 оноо
Сайхна
08Сайхна Сайхна
2,500 оноо
Hatan
09Hatan Baatar
2,400 оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Waves
01Waves Silvermist
1 цаг 6 минут 50 секунд
Ganaa
02Ganaa GT
1 цаг 8 минут 57 секунд
Undrakh
03Undrakh Chimeddorj
1 цаг 9 минут 15 секунд
Сүхболд
04Сүхболд Х.
1 цаг 10 минут 44 секунд
Zandaa
05Zandaa Goosh
1 цаг 35 минут 59 секунд
Altantsooj
06Altantsooj Batsukh
1 цаг 54 минут 24 секунд
Mujaan
07Mujaan Mujaan
3 цаг 26 минут 52 секунд
Bayarkhangai
08Bayarkhangai Khishig-ochir
4 цаг 1 минут 7 секунд
Болор
09Болор Эрдэнэ
4 цаг 24 минут 32 секунд
Мягмарсүрэн
10Мягмарсүрэн Балдан
5 цаг 32 минут