Арав.мн

Box Office-н бүх цаг үеийн хамгийн их алдагдалд орсон 10 кино

Box Office-н бүх цаг үеийн хамгийн их алдагдалд орсон 10 кино

Хэдийгээр толгой эргэм өндөр өртгөөр бүтээж, зар сурталчилгаагаар “зодсон” ч зарим кинонууд төдийлөн амжилт олохгүй байх нь Холливуудын хувьд энгийн зүйл билээ.

Хэдий арилжааны шинжтэй кино хийсэн ч бүтэлгүйтэж болно. Ийм уналтууд тус кинонд тоглосон жүжигчдийн нэр хүндийг унагахаас гадна ховор тохиолдолд тухайн киног хийсэн студи нь үүд хаалгаа барих хэмжээнд хүрэх нь бий.

Ингээд бүх цаг үеийн хамгийн “бүтэлгүй” 10 кинотой танилцацгаая.


10

Cutthroat Island - $143 сая

1995 онд Жена Девис, Метью Модайн нарын гол дүрд нь тоглосон уг кино нь $98 саяын өртөгтэй бүтжээ. Гэвч тус кино нь ердөө $18 саяын орлого олсон бөгөөд өнөөгийн ханшаар тооцвол $143 саяын (1995 онд $89сая) алдагдалд орсон бөгөөд “Хамгийн их алдагдал хүлээсэн кино” хэмээн Геннисийн номонд бичигдсэн байдаг аж.


09

The 13th Warrior - $101-190 сая

Антонио Бандерасын 1999 оны бүтээл болох “13 дахь дайчин” кино нь орчин үеийн кино фанатуудын хувьд бараг мартагдсан гэхэд хилсдэхгүй. Тус киног бүтээхэд $100 гаруй саяыг зарцуулсан боловч кино театруудад бараг үзэгчгүй байсан уг кино ашиг орлого олох нь бүү хэл $130 саяын алдагдалд оржээ.


08

47 Ronin - $103-158 сая

Киану Ривзийн бүх кино Матрикс шиг их амжилт дагуулаагүй юм. Түүний 2013 оны бүтээл 47 Ronin кинонд 18-р зууны үеийн самурай нарын тухай өгүүлдэг. Асар өндөр буюу $220 саяар бүтсэн тус кино нь $150 саяыг алдаж, “булшлагдсан” билээ.


07

John Carter - $130-213 сая

2010 оны үеэр Дисней компани “Персийн хунтайж” (Prince of Persia), “Шидтэний туслах” (Sorcerer’s Apprentice) зэрэг олон муу кино бүтээж байсан билээ. Харин “Жон Картер” нь 2012 оны шинжлэх ухааны төрлийн кино бөгөөд маш их шүүмжлэлд өртөж байсан аж. Марсын гадаргуу дээр өрнөдөг үйл явдал нь төдийгүй кино бүхэлдээ маш ойлгомжгүй хэсэг олонтой. Гэвч уг киног бүтээхэд $260 саяыг зарцуулсан ч зардлаа нөхөж чадаагүй бөгөөд харин ч $130 саяын алдагдал хүлээжээ.


06

The Lone Ranger - $100-200 сая

“Кариббын тэнгисийн дээрэмчид” киноны дараа 2013 онд жүжигчин Жонни Депп “The Lone Ranger” хэмээх уугуул Америкчуудын маргаантай асуудлын талаарх кинонд тоглосон билээ. Харамсалтай нь алдарт жүжигчний гол дүрийг нь бүтээсэн кино ойролцоогоор $100-$200 саяын алдагдалд орсон байна.



05

Mars Needs Moms - $109-117 сая

Тус киноны муухан трэйлэрийг хараад орчин цагийн технологийн дэвшлээс өмнөх үеийн буюу 1990-д оны кино гэж та бодож магадгүй. Гэвч энэ бол 2011 оны кино бөгөөд хамгийн муу хийгдсэн кинонуудын нэг юм. Тус кино нь £109 саяас $117 саяын алдагдалд  орж Дисней компанид ихээхэн хохирол учруулжээ.


04

Monster Trucks - $113-117 сая

2016 оны бүтээл болох тус кино нь $125 саяын төсвөөр бүтсэн боловч дэлхий даяар ердөө $64 саяыг олжээ. Тус кинонд нэгэн ахлах сургуулийн хүүхэд машин дотор нь мангас амьдарч байгааг мэдсэн тухай гардаг. Киног хийх явцад үйлдвэрллийн зардал нь өссөнөөс болж кино гарч эхлэхээсээ ч өмнө алдагд орсон байжээ. 


03

Pan - $96-155 сая

2015 онд бүтээгдсэн “Pan” кино нь жүжигчин Хью Жекманыг хамгийн уйтгартай хүмүүсийн нэг болгон хувиргасан байдаг. Кинонд Питер Пений түүхийг маш эмх замбараагүй дүрсэлдэг бөгөөд домогт Нирвана хамтлагийн “Smells Like Teen’s Spirit” дууг шинэчлэн ашигласан нь мөн л аймшигтай болгосон байдаг аж. 


02

King Arthur: legend of the sword - $150 сая

Дэвид Бэкхэм хүртэл найруулагч Гай Ричигийн Артур хааныг аварч чадсангүй. Алдарт хөл бөмбөгчин киноныхоо дүрийг онлайнаар бүтээсэн учир киноны зарим хэсгүүд үнэхээр муу болсонд нэг их гайхах зүйлгүй. Толгой эргэм олон үйл явдал нь кинонд зөвхөн асуудал нэмсэн бөгөөд эцэстээ $150 саяын алдагдалд оржээ.


01

Sinbad: Legend of the Seven Seas - $125 сая

DreamWorks Animation студи 2003 онд “Sinbad: Legend of the Seven Seas” бүтээлийг гаргасан боловч амжилт олоогүй юм. Мишель Пфайфер, Брэд Пит нар тус кинонд дуу оруулсан хэдий ч тэдний нэр хүнд киног амжилт олоход нөлөөлж чадаагүй гэдэг. Дисней Пиксар студийн “Немогийн эрэлд” (Finding Nemo) хүүхэлдэйн киноны дараа удалгүй нээлтээ хийсэн тус кино нь эцэстээ $166 саяыг алдсан байна.



8.4

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Sindband uul ni goyo bsnshdee. 2d bkhoor humuus nehh togoogui bhoo
+1
The 13th Warrior сайн кино шд яагаад тэгж их алдагдалд орсон юм болдоо?
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Bilguun
01Bilguun Buuwuu
98,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд