Арав.мн

Гэмт хэрэг илрүүлсэн 10 баатарлаг нохойн түүх

Гэмт хэрэг илрүүлсэн 10 баатарлаг нохойн түүх

Зэвсэгт хүчний байгууллагууд нохойгоор хар тамхи, тэсрэх бөмбөг олуулах, гэмт хэрэгтний мөрийг мөшгих зэрэг ажил хийлгэдэг. Зөвхөн цагдаа нар төдийгүй хүн төрөлхтөн эрт үеэс нохойг хүний үнэнч анд хэмээн итгэж, эд баялаг, амь насаа даатгасаар ирсэн билээ. Мөн олон арван үнэнч нохойн тухай түүх, кино, хөшөө хүртэл бий. Харин бид та бүхэнд хүмүүсийн тэр бүр мэддэггүй хамгийн баатарлаг 10 нохойг танилцуулж байна. 


10

Зоригт Пускас

2018 оны 2-р сард Калифорни мужийн Санта Анад цагдаа нар хурд хэтрүүлэн давхих нэгэн машиныг нисдэг тэргээр хөөжээ. Тус машиныг 37 настай, Антониа Падилла гэгч гэмт хэрэгтэн жолоодож явсан бөгөөд гэмт хэрэгтэн цагдаагийн ажилтан руу дайрч танхайран, хэд хэдэн тээврийн хэрэгслийг мөргөж, замын хөдөлгөөнд саад учруулан зугтаж явсан аж.

Падилла маш өндөр хурдтай явсан учир нэгэн бизнес цогцолборын барилгыг мөргөн зогсож, цагдаа нар гүйцэн ирэх үед явган гүйн зугтжээ. Энэ үед найман настай Герман хоньч нохой Пускас цагдаагийн машинаас үсрэн бууж гэмт этгээдийг гүйцэж очоод газар унагасан байна.

Тус үйл явдал болох үед Пускасын зургаан шүд унасан боловч цагдаа нар Падиллаг гүйцэж очих хүртэл хангалттай хугацаа хожиж чаджээ. Бүх зүйл дууссаны дараа Пускасыг мал эмнэлэгт эмчлүүлж, Purple heart” хэмээх шагнал олгосон аж.


09

Музейд өнгөрүүлсэн шөнө

2010 оны 10-р сарын шөнө “Rice Northwest Museum of Rocks and Minerals” музейн ойролцоо нохойтойгоо эргүүлд гарч байсан цагдаагийн нохой гэнэт ямар нэг юм руу дайран гүйж оджээ. Хэсэг хугацааны дараа хашгирах чимээ дуулдсан байна.

Чимээ гарсан зүгт очиход өөрийгөө ургамлаар халхалсан нэгэн хүн газар хэвтэж байжээ. Өнгөлөн далдлалт хийснээр цагдааг хуурч болох ч нохойг хуурах боломжгүй юм.

Музей дотор алтан самар болон өөр олон янзын үнэт металлууд байсан аж. Тиймээс цагдаа нар түүнийг шөнө музейг тонох гэж байсан хэмээн сэжиглэн баривчилжээ.

Дараа нь музейн ажилчид эрчүүдийн бие засах газрын хананд нүх гарсныг олсон бөгөөд гэмт этгээд өдрийн цагаар музей үзэхээр нэвтэрч тус нүхийг гаргасан байсан аж. Гэмт хэрэгтэн музейгээс хулгай хийснийхээ дараа тус нүхээр гарч явахаар төлөвлөсөн байжээ.


08

Подгорицагийн хамгаалагч

Монтенегро улсын нийслэл Подгорицад нэгэн эмэгтэй гудамжаар алхаж явахад нь гэмт хэрэгтэн түүнийг түлхэн унагаагаад цүнх, түрийвчийг нь хулгайлжээ. Энэ үед гудамжинд байсан нохой эмэгтэйд аюул учирсныг зөнгөөрөө мэдрэн гэмт этгээд рүү дайрч, хөлийг нь хазсан байна. Хэрэгтэн эмэгтэйн түрийвч, цүнхийг хаяад нохойноос зугтжээ. Гудамжны камерт бичигдэж үлдсэн уг видео нийгмийн сүлжээгээр тарж, нохой бол хүний үнэнч нөхөр гэдгийг ахин баталсан байна. 


07

Үнэрч нохой гэмт хэрэг илрүүлсэн нь

АНУ-ын Пенсилвания мужийн Бенсалем хотын хуулиар машины шилэнд тень наахыг хориглодог аж. 2017 оны 10-р сард зам дээр эргүүл хийж байсан цагдаа хар теньтэй машиныг саатуулан шалгахад дотор нь зорчиж явсан гурван эр ямар ч утгагүй зүйлс ярьж эхэлсэн байна.

Тэдний байдал сэжигтэй санагдсан тул цагдаа үнэрч нохойгоор машиныг нь шалгуулахад суудал дороос нь 6 кг геройн гарч иржээ. Тус геройн нь 4 сая ам.долларын үнэтэй бөгөөд Бенсалем хотын түүхэн дэх хамгийн их хар тамхи тээвэрлэсэн хэрэг болсон байна.


06

Балу

Герман хоньч нохой Балу найман жил цагдаагийн албанд нэр төртэй зүтгэж, 1 сая орчим ам.долларын үнэ бүхий хар тамхи илрүүлж, гэмт этгээдүүдийг барьжээ.

2018 онд Балу ердийнхөөрөө гэмт хэрэгтний мөрийг мөшгиж яваад бууны суманд оногдон шархдаж, тэтгэвэртээ гарчээ. Одоо тэрбээр өөртэй нь хамтран ажиллаж байсан цагдаа Грегорий Жошийнд амьдардаг байна. 



05

Агуу Рекс

2018 оны 2-р сарын 21-нд 16 настай Меркадо хичээлээ тарж ирээд гэртээ ганцаараа байхад нь гэрийнх нь доод давхрын цонх хагарах чимээ гарчээ. Гэрт нь хулгайчид орж ирж байгааг мэдсэн Меркадо герман хоньч нохой Рекстэйгээ хамт хувцасны шүүгээнд нуугдсан байна.

Гэвч нохой шүүгээнээс үсрэн гарч үүд рүү очин, гэмт хэрэгтнүүд рүү дайрчээ. Энэ үеэр Меркадо гар утсаараа цагдаа дуудаж амжсан аж. Гэмт этгээдүүд нохойг цусандаа хутгалдтал нь зоджээ. Рекс эзнийгээ аюулгүй байгаа эсэхийг шалгахаар дээд давхар руу эргэн гарч ирэхэд гэмт хэрэгтнүүд араас нь гарч иржээ. Эзэндээ аюул заналхийлж буйг мэдэрсэн Рекс галзуурсан мэт хуцаж, гэмт хэрэгтнүүдийг хазсан байна. Харин тэд хөөрхий нохойг дөрвөн удаа бууджээ. Аз болоход энэ үеэр цагдаагийн машины дохио сонсогдсон тул гэмт этгээдүүд зугтсан аж.

Меркадогийн гэр бүлийнхэн нохойныхоо эмчилгээнд зориулж GoFundMe” сайтаар дамжуулан 10000 ам.долларын хандив хүссэн боловч нохойнд хайртай хүмүүс Рекст 62000 ам.доллар хандивласан байна. Рексийн хагалгаа амжилттай болж, бүрэн эдгэрчээ.


04

Туу, Шеп!

Хэрэв нохойны тусламжгүй байсан бол цагдаа нар хавьгүй цөөн гэмт хэрэг илрүүлэх байсан нь дамжиггүй. Цагдаагийн ажилтан Ник Шеп нохойны хамт машин хулгайлаад зугтаж байсан хоёр гэмт хэрэгтэнг хөөжээ. Цагдаагийн машины дохиог сонссон гэмт этгээдүүд машинаас буугаад зугтсан байна. Энэ үед ганцаараа байсан Ник нэг гэмт хэрэгтнийг хөөхдөө “Туу, Шеп” гэж нохойндоо хэлжээ.

Ник нэмэлт хүч дуудах гэсэн боловч нэг гэмт хэрэгтнийг бариад, нөгөөг нь алдсан байсан аж. Тиймээс нэг гэмт хэрэгтнийг гавлаж орхиод, нохой хуцах чимээгээр баримжаалан хоёр дахь хэрэгтний араас явжээ. Ник гэмт хэрэгтнүүдийг амжилттай баривчилсан бөгөөд Шепийн тусламжгүйгээр тэднийг барьж чадах байсан эсэх нь эргэлзээтэй юм.


03

Садар самуунтай тэмцэгч Кимо

Манай гараг дээр хүүхдүүдийг насанд хүрэгчдийн садар самуун кинонд тоглуулж, тийм төрлийн киног ивээн тэтгэж, үзэж таашаал авдаг “гаж” хүмүүс олон бий. Гэвч маш олон ийм хүмүүс торны цаана суулгүй өнгөрдөг. Учир нь тэднийг гаднаас нь хараад мэдэх аргагүй бөгөөд зарим нь хангалттай нотлох баримтгүй учраас ял шийтгэл хүлээлгүй өнгөрдөг аж.

Аз болж энэ төрлийн гэмт хэрэгтнийг илрүүлэх тусгай сургуультай цагдаагийн нохойнууд байдаг байна. Голден ретривер үүлдрийн Кимо хэмээх цагдаагийн нохой цахилгаан хэрэгслийг үнэрлэж илрүүлэхээр сургагджээ.

Хүүхдийг насанд хүрэгчдийн кинонд тоглуулдаг этгээдүүд бичлэг бүхий хуурцаг, флаш, СД карт зэргээ Принглесний хайрцаг, цахилгааны хуурамч залгуур зэрэг хүний санаанд оромгүй газруудад нуудаг хэдий ч Кимогийн үнэрч хамар бүгдийг нь илрүүлж дөнгөдөг байна. 


02

Офицер Радар

2017 оны 12-р сарын 26-нд АНУ-ын Индиана мужид гэмт хэрэгтэн гудамжинд явж байсан эмэгтэйг хүүтэй нь хамт буудсан эмгэнэлт хэрэг болсон билээ. Уг явдлыг харсан гэрчүүд цагдаа дуудсан бөгөөд эх, хүү хоёр газар дээрээ нас барсан байна.

Дуудлагын дагуу Офицер Станко Глижик Герман хоньч нохой Радарын хамт очжээ. Гэмт этгээд орон сууцны хороолол руу гүйсэн гэдгийг гэрчүүд хэлсэн байна. Хэдийгээр нойтон цастай байсан ч Радар гэмт хэрэгтний мөрийг мөшгисөөр нэгэн байшингийн гадаах саравчинд нуугдсан байгааг нь илрүүлжээ.

Офицер Глижиг гэмт этгээд зэвсэглэсэн байгааг мэдэж байсан учир холоос зэвсгээ хаяад гарч ирэхийг хэд хэдэн удаа шаардсан байна. Гэвч гэмт этгээд гарч ирэх байтугай ямар ч хариу өгөөгүй аж. Гэтэл Радар гэнэт саравч руу үсрэн очиж гэмт этгээдийг чирэн гарч ирж, баривчлуулжээ.


01

Аврагч Пит

Питбулл хэдийгээр нэр хүнд муутай нохой боловч эзнийгээ хамгаалахын төлөө амь хайргүй тэмцэж чаддаг байна. 2018 онд 9 настай жаалхүү Шэйн гэртээ ганцаараа байхад нь багтай этгээд гэрт нь дайран орж иржээ. Шэйний ээж дүүг нь хичээлээс нь авахаар явсан байсан бөгөөд Шэйн өвчтэй байсан учир тэр өдөр гэртээ байж таарсан аж.

Шэйн гэмт этгээдийн зөвхөн нүдийг харсан бөгөөд түүнээс зугтан гүйж байхдаа Baby Girl хэмээх нохойгоо дуудан хашгирчээ. Питбулл нохой огтхон ч эргэлзэлгүй гэмт этгээдийн хөлнөөс хазах хооронд хүү хөршийндөө очиж ээжийгээ болон цагдаа дуудсан байна.

Гэмт этгээд байшингаас нь юу ч авалгүй зугтсан ч харамсалтай нь цагдаа нар түүнийг олж илрүүлж чадаагүй аж. 



7.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
хөөрхий тэр гудамжны нохой ямар мундаг юм бэ. Бүр хайр хүрчихлээ
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Bilguun
01Bilguun Buuwuu
98,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд