Арав.мн

Хар нүхний бөөгнөрөл сүүн замын төвийг тойрон хүрээлж байна

Хар нүхний бөөгнөрөл сүүн замын төвийг тойрон хүрээлж байна

Зураг: Сүүн замын төв дэх асар хүнд масстай хар нүх жижигхэн хар нүхний бөөгнөрлөөр тойрон хүрээлэгдэж байна. Эрдэмтэд хамгийн багадаа 12 хар нүх-одны системийг нарийвчлан тодорхойлжээ.

Тун саяхны судалгаагаар ойролцоогоор мянга орчим хар нүх манай галактикийн төвийг тойрон эргэлдэж буйг харуулжээ. Ихэнх галактикуудын төвд нартай харьцуулахад хэдэн сая дахин их масстай хар нүх орших ёстой гэж үздэг. Үүний нэг жишээ нь манай нарны систем орших Сүүн зам галактикийн төвд 4.5 сая нарны масстай хар нүх Sagittarius A хэмээх астрономийн радио үүсгүүрийн бүсэд байх ёстой хэмээн таамагладаг.

Эрдэмтэд галактикийн төвд орших супермассив хар нүх нь /асар хүнд масстай хар нүх/ түүний эргэн тойронд орших хэдхэн нарны масстай одод хоорондын хар нүхийг залгин хэмжээ болон массаа томсгодог гэж таамагладаг байна. Эдгээр супермассив хар нүх хэрхэн өсөж томрохыг судлах нь галактикийн хувьсал, хөгжлийг судлахад чухал нөлөөтэй юм.

Одон орончид манай галактикийн төвд хамгийн ихдээ 20.000 хар нүх орших ёстой гэж таамагладаг. “Sagittarius A* бүс нь маш их хэмжээний хэт халуун хий болон тоосонцроор хүрээлэгддэг бөгөөд эдгээр нь шинэ хэт хүнд масстай одод үүсэх таатай нөхцөл юм. Улмаар эдгээр хэт хүнд одод мөхөн хар нүх болон хувирдаг” хэмээн Нью-Йорк дахь Колумбиа /Columbia University/ их сургуулийн профессор Чак Хейли /Chuck Hailey/ хэлжээ. Мөн түүнчлэн Sagittarius A* бүс дэх супермассив хар нүхийн таталцлын хүч бусад хар нүхийг уг бүсээс гадагш шидэж орхидог ажээ.

Супермассив хар нүх бусад хөнгөн хар нүхтэй хэрхэн харилцан үйлчлэхийг судлах боломжтой ганц галактик бол манай Сүүн зам бөгөөд бид өөр бусад галактикт энэ үзэгдэл хэрхэн явагдаж буйг ажиглах боломжгүй юм” хэмээн Чак Хейлинэмж дурдсан байна. Иймээс дээрх үзэгдлийг судлах боломжтой цорын ганц лаборатори нь манай галактик юм.

Гэсэн хэдий ч одоог хүртэл судлаачид нягтын шовхоц (density cusp) гэж нэрлэгддэг хар нүхний бөөгнөрлийг ажиглаж чадаагүй байгаа юм. 100.000 гэрлийн жилийн өргөнтэй манай галактикт мэдэгдэж буй ердөө тавхан хар нүх бий бөгөөд, хэрвээ эрдэмтдийн таамаглал зөв бол 10.000-20.000 хар нүхээс тогтох бөөгнөрөл нь 6-н гэрлийн жилийн өргөнтэй мужид төвлөрсөн байх ёстой. Харамсалтай нь ийм жижиг хэмжээний мужид самналт хийн хар нүхийг илрүүлэхэд маш төвөгтэй ба одоогоор хангалттай баримт цуглаагүй байгаа ажээ.


01

Chandra X-ray Observatory

Зураг: Sagittarius A-ийн харагдах байдал, Сүүн замын төвд орших супермассив хар нүхийг Чандра Рентген туяаны бүртгэгчээр /Chandra X-ray Observatory/ зурагласан байдал./ногоон тойрог доторх хэсэг/ . Хар нүхнээс Рентген гэрлийн мужид гэрэл цацардаг учир зураг дээр тод толбо хэлбэрээр дүрслэгджээ. Эргэн тойрон дахь бусад рентген цацраг нь хар нүх-одны системээс гаралтай.

Хар нүх нь түүн рүү татагдах бүхий л зүйлсийг өөртөө залгидаг тул сансрын харанхуй орон зайн дундаас тэднийг таньж илрүүлэхэд маш хэцүү юм. Тиймээс эрдэмтэд хар нүх-одны системийг хайдаг ба хар нүхийг тойрон эргэх одны материалыг хар нүх өөртөө сордог. Улмаар сорогдож буй материал нь хар нүхийг тойрон эргэлдэх спираль хэлбэртэй акрон дискийг үүсгэдэг байна /accretion disk/.

Уг акрон дискний тогтворгүй байдлаас үүсэх Рентген туяаны цацаргалтыг хайхад өнгөрсөн жилүүдийн нягтын шовхоцыг хайх амжилтгүй оролдлогууд чиглэсэн байжээ. Гэхдээ галактикийн төв дэлхийгээс 26000 гэрлийн жилийн алсад байрладаг ба маш ховор тохиолдолд хар нүх-одны систем галактикийн төвөөс асар хол зайнаас ч харагдах рентген цацрагийн хүчтэй цацаргалтыг үүсгэдэг юм.

Харин Хейли болон түүний багийн хамт олон НАСА-ийн Чандра Рентген туяаны бүртгэгчийн архивын өгөгдлийг ашиглан галактикийн төвөөс 3.26 гэрлийн жилийн алс дахь харьцангуй идэвхгүй, бага энергитэй рентген цацраг цацруулах хар нүх-одны системүүүдийг судлан үр дүнгээ энэ оны 4-р сард “Nature” сэтгүүлд хэвлүүлжээ.

Тэдний судалгааны үр дүнд галактикийн төвд ойролцоогоор 300–500 хүртэлх тооны хар нүх-одны систем оршихыг таамаглан бөгөөд 10.000 орчим тусгаар хар нүхнүүд байж болохыг харуулсан байна. Мөн түүнчлэн судалгааны үр дүнд таталцлын долгион бүртгэж болох арвин үүсгүүрүүд галактикийн төвд оршин байж болохыг харуулсан байна. Одон орончдод хэрэгтэй бүх мэдээлэл галактикийн төвд байгаа бололтой.

Мэдээ бэлтгэсэн:  ЭБЦФ-ийн салбар ЭШДА Л.Эрдэнэбулган

Эх сурвалж:    https://www.space.com/40196-bl...



9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
Манай галактикийг албан ёсоор "Сүүн зам" гэж нэрлэдэг
-2
Тэнгэрийн заадас шүү дээ, юун сүүн зам. Эх хэлээ алаад бх юмаа.
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Javhlan
01Javhlan Dashdorj
52,800 оноо
Rigunn
02Rigunn Rigunn
49,300 оноо
Bayarmaa
03Bayarmaa Lh
39,000 оноо
Davaa
04Davaa Munkh
27,900 оноо
Nyamdavaa
05Nyamdavaa Demberel
23,100 оноо
Mig
06Mig Mig
20,700 оноо
Г.Х
07Г.Х Билгүүн
2,900 оноо
Сайхна
08Сайхна Сайхна
2,500 оноо
Hatan
09Hatan Baatar
2,400 оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Waves
01Waves Silvermist
1 цаг 6 минут 50 секунд
Ganaa
02Ganaa GT
1 цаг 8 минут 57 секунд
Undrakh
03Undrakh Chimeddorj
1 цаг 9 минут 15 секунд
Сүхболд
04Сүхболд Х.
1 цаг 10 минут 44 секунд
Zandaa
05Zandaa Goosh
1 цаг 35 минут 59 секунд
Altantsooj
06Altantsooj Batsukh
1 цаг 54 минут 24 секунд
Mujaan
07Mujaan Mujaan
3 цаг 26 минут 52 секунд
Bayarkhangai
08Bayarkhangai Khishig-ochir
4 цаг 1 минут 7 секунд
Болор
09Болор Эрдэнэ
4 цаг 24 минут 32 секунд
Мягмарсүрэн
10Мягмарсүрэн Балдан
5 цаг 32 минут