Арав.мн

“Курск”-ээс олдсон зурвасууд

“Курск”-ээс олдсон зурвасууд

Одоогоос бараг 18 жилийн өмнө буюу 2000 оны 8-р сарын 12-ны өдөр “Курск” шумбагч онгоц Баренцийн тэнгист осолдсон билээ.

Шумбагч онгоцыг даруй хэдэн сарын дараа буюу 11 сард л гаргаж ирсэн юм.

2000 оны 8-р сарын тэр нэгэн өдөр Баренцийн далайд тагнуул хийж явсан Америкийн “Толедо” хэмээх багашаархан шумбагч онгоц “Куркс”-ийг тагнахаар ойртож, орон зайгаа буруу тооцоолсноос мөргөлджээ. (Курск дээр тээж явсан шинэ технологийн пуужинг тагнаж явсан гэдэг. Усан дор 500 км-ийн хурдтай харвахдаа энэ пуужин гадуураа газан бүрхүүл үүсгэдэг технологитой.) “Курск” ч том шумбагч болохоор үүнийг ажирсангүй. Гэтэл өнөө жижиг шумбагч нилээд эвдэрч, усан цэргүүд нь мөн л зэргэлдээ шумбаж явсан Америкийн “Мемфис” шумбагчинд шилжжээ. Америкийн шумбагч онгоцныхон “Курск”-ийг пуужин харвах хэсгээ нээж байна хэмээн эндүү сонсож, урьдчилан арга хэмжээ авах гэсэндээ “Курск”-ээс өрсөж пуужингаа тавьчихав. Маш том шумбагч онгоц болох “Курск”-ийг энэ пуужин сүйдлээгүй ч төр засгийнхан пуужинд оногдсон нь олонд ил болно гэсэндээ шумбагч онгоцыг усны мандал дээр гарч ирэхийг хориглоод, далайн гүнд үлдэхийг тушаажээ.

Оросуудад хариу пуужин тавих зүрх зориг байсангүй ээ. Иймээс ч энэ гашуун явдлын нэг ч гэрчийг үлдээхгүй гэсэндээ шумбагчийг тэр чигт нь хаясан гэдэг.

Тухайн үед олон орон шумбагч онгоц өргөх технологитой байсан ч Оросууд зөвхөн Голландуудаар “Курск”-ийг өргүүлэхээр болж. Учир нь Голландууд л пуужинд оногдсон хэсгийг тайрч хаяад өргөхийг зөвшөөрчээ. 

 Гэтэл өнөө Голландууд нь бас л буруу тооцоолж, хэлтгий хөрөөдсөнөөр “Курск”-ийн пуужинд оногдсон хэсэг уснаа ил гарах нь тэр дээ. 

 Шумбагч онгоцноос олдсон энэ зурваст “2000-8-12 15.15 Энд харанхуй ч гэлээ баримжаалаад бичье. Амьд гарах бараг боломжгүй болж дээ. 10-20%-тай л байх. Зурвасыг минь хэн нэгэн унших байх л гэж найдах юм. Энд 9-р хэсэгт цугласан албан хаагчдын нэрс бий. Дээшээ гарахыг л бодно доо. Шантарсны хэрэггүй. Колесников” гэжээ.

Энэ зурвасыг “Курск”-ийн 7-р хэсгийн ахмад түрүүч Дмитрий Колесников бичсэн бөгөөд цогцсыг нь 11 сард гаргаж ирэхэд халааснаас нь олдсон юм.

 Үүнээс гадна өөр нэгэн зурвас олдсоныг олонд дэлгэсэнгүй. Номын хуудсан дээр бичиж үлдээсэн тэр зурвасын багахаан хэсэг нь л ил болжээ. 

 “9-р хэсэгт 23 хүн байна. Угаарын хийгээр амьсгалснаас болж бүгдийнх нь биеийн байдал сайнгүй. Даралт ихсэж байна. Сэргээх патронууд маань дуусах нь. Гарлаа гэхэд усны даралтыг тэсэхгүй биз ээ. Амьсгалах аппаратын тоног дутах юм. Стопор-фалын карабин байхгүй болсон. Ахиад нэг л өдөр тэсэх биз ээ.

Зурвасыг 6-р хэсэгт байсан ахмад түрүүч Рашид Аряпов бичсэн нь хожмоо тодорхой болсон юм. 

 Нэрээ нууцлахыг хүссэн шумбагч онгоцны ахмад К. зурвасыг бүтэн эхээр нь үзсэн бөгөөд “КП” сонинд ийнхүү тоймлон өгүүлжээ.

-6-р хэсгээс олдсон гэх тэр зурвасыг би харсаан. Зурвасыг нууцалсан л даа. Тиймээс тоймтой хэдхэн зүйл л хэлэх байна. Ослын үеэр энэ хэсэгт юү болсон тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байсан. Ямар ч цонхгүй, битүү вагонд явж байтал гэнэтхэн л эргэж хөрвөөгөөд эхэлбэл хүн яах вэ? Мултарч гарах нэгээхэн ч боломжгүй. Зурвасыг уншихад яг л тийм мэдрэмж төрсөн. Он, сар, цаг, минут, шумбагч онгоц дайвалзаж, болсон бүхнийг бичсэн байна билээ. Зарим системүүд нь ачааллаа даахаа больж, зарим нь дарагдаад ажиллахаа больсон. Эд ангиуд нь салж унаад, зарим нэгэн гэмтэж бэртсэн юм билээ. Хэд хэдэн газар гал гарсныг нь унтраагаад, агаар дамжуулах системээ засч эхэлсэн байдаг. Тэгээд шумбагчаас гарах тоногоо бэлдсэн юм билээ. Болж буй бүхэнд үнэлэлт дүгнэлт өгсөн байсан даа. Үүнээс илүүг хэлж чадахгүй нь. 

ОХУ-д гаргахыг хориглосон "Шумбагч онгоц "Курск"" хэмээх баримтат киног энд дарж үзнэ үү.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Kinog ni uzseeen sad
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Javhlan
01Javhlan Dashdorj
52,800 оноо
Rigunn
02Rigunn Rigunn
49,300 оноо
Bayarmaa
03Bayarmaa Lh
39,000 оноо
Davaa
04Davaa Munkh
27,900 оноо
Nyamdavaa
05Nyamdavaa Demberel
23,100 оноо
Mig
06Mig Mig
20,700 оноо
Г.Х
07Г.Х Билгүүн
2,900 оноо
Сайхна
08Сайхна Сайхна
2,500 оноо
Hatan
09Hatan Baatar
2,400 оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Waves
01Waves Silvermist
1 цаг 6 минут 50 секунд
Ganaa
02Ganaa GT
1 цаг 8 минут 57 секунд
Undrakh
03Undrakh Chimeddorj
1 цаг 9 минут 15 секунд
Сүхболд
04Сүхболд Х.
1 цаг 10 минут 44 секунд
Zandaa
05Zandaa Goosh
1 цаг 35 минут 59 секунд
Altantsooj
06Altantsooj Batsukh
1 цаг 54 минут 24 секунд
Mujaan
07Mujaan Mujaan
3 цаг 26 минут 52 секунд
Bayarkhangai
08Bayarkhangai Khishig-ochir
4 цаг 1 минут 7 секунд
Болор
09Болор Эрдэнэ
4 цаг 24 минут 32 секунд
Мягмарсүрэн
10Мягмарсүрэн Балдан
5 цаг 32 минут