Арав.мн

Коловратын домог

Коловратын домог

Оросын домогт баатар Евпатий Коловрат нь Рязанийн ноён, эс бөгөөс цэргийн жанжин байжээ. Бат хаан Рязанийг буулгаж авсан тухай домогт түүний тухай өгүүлдэг. Энэ домгийн хамгийн эртний бичлэг нь 16-р зуунд хамрах бөгөөд домгийн гурван өөр хувилбар байдаг. Оросын уран зохиол, шүлэг найраг, туульсын зохиолд Евпатий Коловратын тухай өгүүлэх нь элбэг билээ.

Түүний түүх Оросын хувьд ихээхэн эмгэнэл дагуулсан Монголын буюу Бат хааны байлдан дагуулалтай холбоотой. Монголчууд 1237-1240 онд Орост цөмрөн ороход тухайн үеийн Орос орон феодалын бутралд автсан байлаа. Тиймээс дайсныг дорвитой эсэргүүцэж чадсангүй. Монголчууд 1237 оны сүүлээр Орост довтолж, анх Рязанийн ванлиг рүү халджээ. Улмаар Рязанийн ван Юрий Игоревич, Муромын ван Юрий Давыдович, Олег Юрьевич нарын цэргийг Воронеж голын эрэгт бут цохисноор нутгийн гүнд нэвтэрчээ. Рязанийн ван тулаанаас амь зулбаж Рязань хотноо эргэж ирсэн бөгөөд монгол цэрэг 1237 оны 12-р сарын 16-наас эхлэн тус хотыг бүслэжээ. Рязаньчууд эхний довтолгоог няцааж чадсан ч удалгүй суларч, харин 12-р сарын 16-17-нд Пронск, Ижеславль зэрэг хот сууринг эзэлж авсан монгол цэрэг хүч нэмэн ирсээр байлаа. Тухайн үед Рязань хот арван алдын өндөртэй шороон ханан хэрэмтэй байжээ. Өвөлдөө энэ ханыг усалж хөлдөөнө. Рязанийн дайчид хотоо тав хоног хамгаалсан боловч зургаа дахь өдрөө хүчин мөхөстөж, 20-21-нд шилжих шөнө ширүүн тулаан өрнөснөөр монголчууд хотод нэвтэрчээ. Энэ үеэр Рязанийн ван Юрий Игоревич алагдаж, хотын хана хэрмийг нураасан бөгөөд тус хотыг энэ газарт ахин сэргээж босгоогүй түүхтэй. Бат хааныг Орос руу довтлоход Евпатий Коловрат 35 орчим настай байжээ. Тэрээр Рязанийн ванлигт багагүй байр суурьтай нэгэн байсан бололтой. Юрий Игоревич ван Рязань хотыг эзлэгдэхээс өмнө Владимир болон Черниговын вангуудаас тусламж хүсч элч илгээсэн байдаг. Коловрат тэгэхэд чухамдаа Черниговт байж таарчээ.

Чингээд эх нутагтаа эргэж ирэхэд хот бүрэн сүйдсэн байв. Байлдан дагуулагчдын харгис хэрцгий зан авирт балмагдсан Коловрат Черниговоос тодорхой тооны цэрэг дагуулан ирсэн байж болзошгүй. Тэрээр улмаар нутгийн эрчүүдээс цэрэг элсүүлж, нийт 1700 орчим цэрэгтэй болоод монголчуудын араас нэхжээ. Тэд Суздалийн нутагт монголчуудыг гүйцэж, араас нь гэнэт дайрч багагүй хохирол амсуулсан гэдэг. Дайсан араас нь дайрна чинээ санаагүй монголчууд тэдэнтэй ширүүн тэмцсэн байна. Коловратын цэрэг монголчуудтай хэдэн удаа тулалдсан нь тодорхойгүй ч зууралдан байлдсаар Бат хаан ч ихээхэн хүчээ арагш татаж, аргагүй хүний ихээр бүслэн дарж авав. Бат хаан эхнэрийнхээ ах Хостоврулыг Коловраттай тулалдуулахаар илгээж, тэрээр тулаанд амь алдсан гэдэг. Бат хаан Рязанийг буулгаж авсан тухай домогт Коловрат түүний цээжийг эмээлд нь хүртэл цавчсан гэж өгүүлдэг.

Домогт өгүүлснээр цэргээ алдахыг хүсээгүй Бат хаан Коловратад элч илгээж юу хүсч буйг нь асуулгахад тэд “Үхлээс өөр юу ч үл хүснэ” гэж хариулсан гэлцдэг билээ. Орос цэрэг монголчуудын чулуу шиддэг төхөөрөмжөөр шидсэн чулуунд дарагдан үгүй болжээ. Бат хаан Коловратын эрэмгий зоригийг үнэлж Рязанийн олзлогдсон цэрэг эрсийг суллаад, Коловратыг ёслол төгөлдөр оршуулахыг зөвшөөрсөн ажээ. Өдгөө бол Коловратыг загалмайн шашинтан байсан уу, эс бөгөөс онго шүтлэгтэн байсан уу гэж маргах нь бий. Овог нэрийг нь харвал онго шүтлэгтэн гэмээр. Коловрат гэдэг нь славян онго шүтлэгтнүүдийн нарны бэлгэдэл аж. Гэхдээ түүнийг онго шүтлэгтэн байсан гэж батлах баримт нэгээхэн ч үгүй юм. Үүнээс гадна сум татаж тавьдаг зэвсгийг Орост коловрат гэж нэрлэдэг байв. Тэгэхээр Евпатийн овог энэ зэвсэгтэй холбоотой байж болох юм. Харин Евпатий гэдэг нэр нь Грекийн Ипатий гэдэг нэрнээс гаралтай байх магадлалтай.

Үүнээс гадна Евпатийг бодит бус дүр ч гэж үзэх нь бий. Бат хаан Рязанийг эзэлсэн нь домог 13-14-р зууны үеийн хэв шинжтэй, түүхэн гэхээсээ илүү уран зохиолын гэж үзэж болно. Домогт түүхэн үйл явдлаас зөрсөн зүйл цөөнгүй байна. Өдгөө Орост Евпатий Коловратад зориулж босгосон 3 хөшөө бий. Эдгээр нь бүгд Рязань мужийн нутаг дэвсгэрт байрладаг ажээ.


8.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Emch
01Emch Li Yafei
109,400 оноо
Мөнгөншагай
02Мөнгөншагай Ганбаатарын
38,800 оноо
Ariunbold
03Ariunbold Ganbold
20,200 оноо
Gerelt-Od
04Gerelt-Od Ariunbold
10,800 оноо
Tab
05Tab Erdenebat
10,700 оноо
Ganzorig
06Ganzorig Purevhuu
4,200 оноо
Batbaatar
07Batbaatar Mongol
1,100 оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Шинэ үгийн сүлжээ нээгдэхэд
Үгийн сүлжээний ялагчид
Ган-Эрдэнэ
01Ган-Эрдэнэ Сугаржавын
29 минут 25 секунд
Sunbileg
02Sunbileg Ariuntuul
33 минут 2 секунд
Ladida
03Ladida Pearl
35 минут 1 секунд
Buren
04Buren Jargal
35 минут 16 секунд
Н.
05Н. Сэмжидмаа
43 минут 6 секунд
Batmunkh
06Batmunkh Buyandelger
1 цаг 6 минут 25 секунд
Алтансүх
07Алтансүх Б.
1 цаг 21 минут 23 секунд
Genden
08Genden Dolgorsuren
1 цаг 29 минут 34 секунд
Mandakh
09Mandakh Mandakh
1 цаг 36 минут 4 секунд
Sukhbold
10Sukhbold Batjargal
2 цаг 7 минут 17 секунд