Арав.мн

Алдартай хүмүүсийн сүүлчийн гэрэл зургууд

Алдартай хүмүүсийн сүүлчийн гэрэл зургууд

Доорх зургууд бол түүхэн дэх хамгийн алдартай хүмүүсийн тоонд орох 10 хүний нас барахынх нь өмнө хальснаа буусан сүүлчийн дүр төрх нь юм. Заримынх нь гэнэтийн, эмгэнэлт үхэл эдгээр зургийг бүр ч сонирхолтой, түүхийн баримт нотолгоо болгожээ. 


10

Никола Тесла

Нэрт зохион бүтээгч, инженер Никола Теслагийн энэ зургийг 1943 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр авчээ. Тэр үүнээс ердөө дөрвөн өдрийн дараа Нью-Йоркийн "Нью-Йоркер" зочид буудал дахь өрөөнийхөө хаалганы бариул дээр "Бүү саад бол" гэсэн бичиг өлгөөд нам жим болсон байна. Түүнийг хоёр хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 7-ны өдөр үйлчлэгч эмэгтэй нас барсан байхыг нь олжээ. Тэр 86 настай байлаа. 


09

Марк Твен

Америкийн уран зохиолын эцэг гэгддэг Самуэл Клеменс буюу Марк Твен 1835 онд Халлейн сүүлт од үзэгдсэний дараахан мэндэлсэн байдаг. Тэрээр зохиолч болсныхоо дараа мөнөөх сүүлт одтой хамт "буцах" тухайгаа зөгнөн бичжээ. Энэ нь ч ёсоор болсон бөгөөд Марк Твен Халлейн сүүлт од дахин үзэгдсэний дараа өдөр буюу 1910 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр таалал төгссөн байна. Энэ зургийг түүнийг нас барахаас хэдхэн өдрийн өмнө гэрийнх нь ойролцоо авчээ. 


08

Махатма Ганди

Францын нэрт гэрэл зурагчин Анри-Картье Брессон Энэтхэгийн тусгаар тогтнолын эцгийн сүүлчийн гэрэл зургийг алагдахынх нь өмнөх өдөр авчээ. Тэрээр 1948 оны нэгдүгээр сарын 30-нд хиндү шашинт хэт үзэлтний гарт амиа алдсан билээ. Ганди 78 насалсан юм. 


07

Жон Леннон

Алуурчны гарт амиа алдсан өөр нэг алдартан бол Жон Леннон. Тэрээр Манхэттен дэх байрныхаа үүдэнд энэхүү зургийн баруун буланд харагдаж буй Марк Чепмэнд гарын үсгээ зурж өгчихөөд гэртээ оржээ. Гэтэл түүнийг хэдэн цагийн дараа гэрээсээ гарахад Чепмэн ар нуруунд нь дөрвөн удаа буудаж, түүнийг хөнөөсөн байна.  


06

Хунтайж Франц Фердинанд

Сараево хотод төрийн айлчлал хийж байсан Австри-Унгарын эзэнт гүрний угсаа залгамжлах хунтайж Франц Фердинанд болон түүний эхнэрийг энэхүү зураг дарагдсанаас хэдхэн хормын дараа "Хар гар" хэмээх террорист бүлэглэлийн гишүүн буудан хөнөөжээ. Энэ нь дэлхийн 1-р дайн дэгдэх шалтгаан болсон юм. 



05

Элвис Пресли

Рок-н-роллын хааны сүүлчийн гэрэл зураг. Энэ зургийг 1977 оны наймдугаар сарын 16-нд шөнийн 12 цаг 28 минутад авчээ. Элвис Пресли шүдний эмч Лестер Хофмантайгаа уулзчихаад харьж явж. Тэр мөн өдрийнхөө бага үдэд нас барсан байна. Элвис 42 насалсан.


04

Ленин

Владимир Ильичийн хамгийн сүүлчийн гэрэл зураг. Октябрийн хувьсгалын эцэг 1924 оны нэгдүгээр сарын 21-нд нас барсан юм. 


03

Мэрилин Монро

Мэрилин Монро жазз төгөлдөр хуурч Бадди Грекогийн хамт. 1962 оны наймдугаар сар. Монро энэ зургаа авахуулснаас гурав хоногийн дараа, наймдугаар сарын 5-ны өдөр нойрны эм хэтрүүлэн хэрэглэсэн гэсэн оноштойгоор амьсгал хураасан байдалтай олдсон юм. Тэр 36-тай байлаа. 


02

Мартин Лютер Кинг

1968 оны дөрөвдүгээр сарын 4. Хүний эрхийн төлөө тэмцэгч, Америкийн өнгөт арьстнуудын эрхийг хамгаалагч Мартин Лютер Кингийн алуурчны суманд оногдон амиа алдсан мөч. Эхний зурагт түүний дэргэд зогсож байсан найз нөхөд, хамтрагчид нь дараагийн зурагт мэргэн буучийн хаанаас буудсаныг зааж байгаа нь. 


01

Адольф Гитлер

Гитлерийн сүүлчийн гэрэл зураг гэгддэг энэ зургийг 1945 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр авчээ. Тэр хоёр хоногийн дараа, дөрөвдүгээр сарын 30-нд Улаан арми айсуй сургаар цианид ууж амиа хорлосон билээ. 



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Uneheer goy niitlel, iimerhu niitleluud oir oirhon oruulj bval ih goy shu. Bayrlalaaa
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Bilguun
01Bilguun Buuwuu
98,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд