Арав.мн

Балар эртний 10 гаж амьтан

Балар эртний 10 гаж амьтан

Үлэмж биет үлэг гүрвэлийг бараг хүн бүр мэднэ. Харин үлэг гүрвэлийн үед болон бүр түүнээс ч өмнө амьдарч байсан хэдэн мянган амьтныг энгийн хүмүүс бүү хэл, эрдэмтэд ч өөрсдөө сайн мэддэггүй, таньж судлаагүй байна. Одоогоор ул мөр нь олдоод буй эрт балрын амьтдаас хачин жигтэй 10-тай нь танилцахад л ихэнх хүн гариг дэлхийн талаар тун бага зүйл мэддэгээ ойлгох вий.


10

Dunkleosteus

Мангас загас хэмээгдэх энэ амьтан далай тэнгист амьдарч байсан хамгийн том загасны овог болох Arthrodire Placoderms-т багтах хуягтай бөгөөд эрүүний ястай загас юм. Арван метр орчим урт, дөрвөн тонн орчим жинтэй байсан Dunkleosteus махчид дотроо “супер” гэх ангилалд орох бөгөөд өөрөөр бол нэг ч амьтны идэш болж байгаагүй аж. Хачирхалтай нь, уг загас шүдгүй байснаас гадна эрүүний яснаас нь түрж ургасан хоёр эвэрлэг эд нь хошуу, шүдний үүрэг гүйцэтгэж байсан бололтой.
Матраас ч, бүр тираннозавраас ч аюултай махчин байсан гэх Dunkleosteus орчин цагийнхны аз болоход Девоны галавын хожуу үед устаж үгүй болжээ. Энэ амьтныг 400 сая орчим жил далай тэнгисийг эзэгнэж байгаад мөхсөний дараа Titanichthys хэмээх өөр нэг аварга махчин загас үүссэн гэх боловч одоо цагийн нэг ч загас Dunkleosteus, Titanichthys-тэй холбоогүй юм.


09

Archaeopteryx

Түүхэн дэх анхны шувуу гэгддэг Archaeopteryx-ийг эрдэмтэд жигүүртнүүд дундаа хамгийн эртний төгс амьтан гэж үздэг. Юрийн галавын хожуу үед өнөөгийн Германы өмнөд хэсэг ердөө хэдэн бүлэг арал байх цагт амьдарч байсан энэ жигүүртэн эдүгээ цагийн шаазгайн дайтай буюу ердөө хагас метр орчим биетэй байжээ. Өөрийнх нь цаг үеийн аварга биетнүүдтэй харьцуулахад хамаагүй жижигхэн, гэм хоргүй төрхтэй ч Archaeopteryx ямар ч амьтанд аюул учруулж мэдэх хурц шүдтэй, сүрлэг том далавчтай байж. Мөн хурц сарвуугаараа биеэ хамгаалдаг байсан агаад амьтан судлаачдын тодорхойлсноор тэр нь “алуурчин хүрз” байжээ.
Гэхдээ дэлхийн анхны шувуу одоогийн жигүүртнүүдээс илүү эртний үлэг гүрвэлтэй ойрын төрөл байж. Тиймээс газрын амьтан тэнгэрт анх дүүлж, нисэж эхэлсэн эхэн үед хамрагдана.


08

Jaekelopterus

Германы нутгаас анх чулуужсан мөр нь олдсон эл аварга хилэнцэт хорхой шинжлэх ухаанд бүртгэгдээд буй хамгийн том үет хөлтний нэг юм. 2.4 метр өндөр байсан гэх уг амьтан цэнгэг уст гол мөрөнд амьдардаг байжээ.
Jaekelopterus-тай холбоотой мэдээлэл хэдий хомс ч эрдэмтэд тэмтрүүлийнх нь уртаар биеийнх нь дундаж хэмжээг тооцоолсон байна. Идэш тэжээлээ барихад нь зохицсон тэмтрүүл нь 45 орчим см байжээ. Аварга хилэнцэт хорхой өнөөгийн тэмээ аалз, хилэнцэт хорхой, тахт хавчны дээд өвөг бөгөөд эдгээр амьтны хамт Merostomata хэмээх овогт багтана. Jaekelopterus-ийг мөн тэнгисийн хилэнцэт хорхой гэдэг.


07

Dimorphodon

Юрийн галавын эхэн үед амьдарч байсан Dimorphodon дунд зэргийн биетэй птерозавр юм. Уг амьтны чулуужсан ул мөрийг анх Лайм Режис гэдэг эрдэмтэн 1828 онд Британийн Дорсет хотын ойролцоогоос олжээ. Dimorphodon нь грекээр хос шүд гэсэн утгатай. Уг жигүүрт үлэг гүрвэлийг анх нарийвчлан судалсан Ричард Оуэн Dimorphodon-ийг хэвлээр явагчийн бусад төрөл зүйлээс ялгахын тулд ийм содон нэр оноожээ. Dimorphodon-ий эрүүний яс хоёр янзын хэлбэр, хэмжээтэй бөгөөд шүдийг нь хүртэл хоёр өөр болгодог ийм үзэгдэл хэвлээр явагчдын дунд ховор юм.
Метр гаруй өндөр, богинохон хүзүүтэй ч том толгойтой байсан Dimorphodon-ий дэлгэсэн далавчны урт метр хагас байж. Харин сүүл нь 33 нугаламтай байсан бөгөөд энэ нь алхах, нисэх зэрэгт нь тэнцвэрээ олоход голлох үүрэг гүйцэтгэдэг байсан нь тодорхой.


06

Quetzalcoatlus

Уг жигүүртэн бүх цаг үеийн тэнгэрт дүүлэгчдээс хамгийн том амьтны тоонд орно. Нэр нь эртний ацтекчүүдийн китцал хэмээх өдөт шүтээний нэрээс эхтэй. Цэрдийн галавын хожуу үед амьдарч байсан уг птерозаврыг Тэнгэрийн хаан гэдэг. Дэлгэсэн далавчных нь урт 10 метр хүрэх Quetzalcoatlus-ийн өндөр есөн метр орчим байжээ. Урт, нарийн хошуу нь хоол хүнсээ барихад нь голлох үүрэгтэй байсан бол шүдгүй байсан нь мөн л онцгой шинж нь юм.
Уг үлэмж биет жигүүртний чулуужсан яс анх 1971 онд Техасын Биг Бэнд цэцэрлэгт хүрээлэнгийн орчмоос олджээ. Судлаачдын тооцоогоор Quetzalcoatlus биеийн хэмжээнээсээ үл хамааран маш хурдан, шуудхан нисэх дүүлэх чадвартай байж. Птерозавр байсан тул өнөөгийн нэг ч амьтан Quetzalcoatlus-тай холбоогүй нь тодорхой юм. Гэхдээ Quetzalcoatlus эртний птеранодонтой ойрын төрөл тул чухам уг амьтнаар дамжин өнөөгийн бүх шувууны дээд өвөг болдог аж.


05

Helicoprion

Дугариг хөрөөт гэгддэг Helicoprion Карбон буюу Чулууннүүрсний галавын үед амьдарч байсан бөгөөд Их мөхлийн үе хэмээгдэх Перм-Триасын галавыг давж гарсан цөөн амьтны нэг юм. Харин Триасын буюу Гуравдагч галавын хожуу үед мөхөж үгүй болжээ. Уг амьтны бүхэл чулуужсан яс хэдийгээр олдоогүй ч палеонтологичид эрүүнийх нь яс болон содон шүднийх нь үлдэгдлийг олж судалсан байна. Олон арван жилийн судалгааны эцэст эрдэмтэд Helicoprion-ийг доош эргэлдэн мушгиралдсан, ил гарсан шүдтэй байсныг тогтоожээ.
Шинэ шүд ургахад хуучин шүд нь амнаас нь ил гарч, доош унжин мушгиралдсаар биеийнх нь доод хэсэгт бөөгнөрдөг байсан, аймшигт төрхтэй Helicoprion-ийн биеийн хэмжээ 3-4.5 метр байж. Хурц шүд, том сэрвээтэй уг амьтныг зарим судлаач орчин цагийн аварга махчин загасны дээд өвөг гэж үздэг. Гэвч энэ таамаг өнөө ч маргаантай байна.


04

Opabinia

Энэ амьтны ул мөр палеонтологичдын хувьд хамгийн ховор олдворын нэг. Одоогоор Opabinia-гийн 20 орчим ул мөр олдоод байгаа авч нэг нь ч бүрэн судалж болохуйц яс биш аж. Сүүлд Канадын Британийн Колумб мужийн Бургесс Шейл суурингаас Opabinia-гийн ул мөр олджээ. Балар эртний үед хамаарах ихэнх амьтнаас ялгаатай нь Opabinia нялцгай биетэн бөгөөд далай тэнгисийн гүнд амьдарч байжээ.
Долоон см орчим урт биетэй уг нялцгай биетэн таван нүдтэй, хэвлий тус хэсэг рүү нь чиглэсэн том амтай байж. Мөн олон салаа сүүлтэй байсан гэж эрдэмтэд үздэг. Зарим судлаачийн таамагладгаар Opabinia нь үет хөлтнүүдийн дээд өвгийн нэг юм.


03

Deinotherium

Неогений галавын дундад Миоцений үед амьдарч байгаад түрүү Плейстоцений үед мөхсөн энэ амьтан гариг дэлхийн түүхэн дэх хуурай газрын бүх л амьтдаас томоороо гуравт орох агаад дунджаар 4.5 метр өндөр, 15.4 тонн жинтэй байжээ. Зааны өндөр өвөг Deinotherium орчин цагийн заанаас ялгаатай нь хошуу богинотой, соёо нь доод эрүүний ястай нь холбоотой байж.
Уг амьтны шинжлэх ухаанд бүртгэгдсэн нэр латинаар аймшигт араатан гэсэн утгатай. Аймшигт араатны чулуужсан яс, үлдэгдэл нь дэлхийн ихэнх хэсгээс, тэр дундаа Европ, Ази, Африкаас элбэг олддог.


02

Elasmosaur

Дунджаар 14 метр өндөр, 2.2 тонн жинтэй байсан усны энэ амьтан Цэрдийн галавын хожуу үед амьдарч байв. Биеийнх нь бараг тэн хагасыг урт хүзүү нь эзэлж байсан бөгөөд хүзүү нь 70 гаруй нугаламтай байжээ. Эрдэмтэд үлэмж биет Elasmosaur-ийг аварга том сэлүүртэй байсан гэж саяхныг хүртэл таамаглаж байв. Харин АНУ-ын Канзас мужийн нутгаас олдсон чулуужсан ясыг нь сайтар судалсан эрдэмтэн Теофилус Тернерийн тооцоогоор Elasmosaur дөрвөн жижиг сэрвээтэй байж.
Жижигхэн толгой, хурц шүдтэй Elasmosaur-ийн онцгой урт хүзүү нь уснаас ил гарч, агаар амьсгалахад нь зохицсон байв. Орчин цагийн нэг ч амьтан энэхүү урт хүзүүтийн үр удам биш бөгөөд Лох Нессийн араатантай холбоотой үлгэр домогт итгэгчид харин Elasmosaur-ийг Шотландын домгийн баатрын дээд өвөг байх гэж таамаглацгаадаг.


01

Hallucigenia

Уг амьтны чулуужсан үлдэгдэл Канадын муж Британийн Колумбын нутгаас анх 1970-аад онд олдсон бол хожим 2000-гаад оны эхээр Хятадын нутгаас мөн олджээ. Hallucigenia хэмээх нэрийг эл гаж амьтны хоёр дахь ул мөрийг илрүүлсэн эрдэмтэн Саймон Конвей Моррис бодож олсон гэдэг. Өнөө цагийн ямар ч амьтантай зүйрлэж боломгүй содон төрхтэй, бүр амьтан гэхэд ч хэцүү уг жигтэй зүйлийг англи хэлний hallucination буюу хий үзэгдэл хэмээх үгийн латинжсан хувилбараар нэрлэсэн байна.
Тэнгисийн өргөст хэмх хэмээх амьтантай төстэй, хорхой шиг урт энэ амьтны биеийн урт 0.5-3 см байсан бололтой. Харин орчин цагийн ихэнх шавьж, хорхойноос ялгаатай нь нүд, хамар зэрэг мэдрэхүйн эрхтэнгүй байжээ. Оронд нь Hallucigenia биеийг нь бүрхсэн долоон хурц тэмтрүүлтэй байсан бөгөөд тэдгээр нь тус бүртээ гурван жижиг тэмтрүүлтэй байж. Харин тэр бүх дагуул тэмтрүүл нь хооллох эрхтэн нь байсан бололтой.
Саяхны судалгаагаар уг амьтны эр нь дугуй толгой, урт хүзүүтэй байсан бол эм нь шовгор толгой, богино хүзүүтэй байсан нь тогтоогджээ. Кембрийн хожуу үед хамаарах Hallucigenia-г орчин үеийн цагаан эрвээхий, хилэнцэт хорхой, аалз, хавч зэрэг үед хөлтнүүдийн дээд өвөг гэж үздэг.


8.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (14)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Үнэхээр Сонин Амьтан Харлаа
+2
Баярлалаа та нартаа.
Маш сонин байлаа
+1
сонирхолтой байлаа
+7
Archeologychid ertnii amitad sudaldag humus bishee paleontologytoi ner tomyoni huwid zoruulchjee
+9
Гайхалтай
+2
Үнэнүү
+1
hi
+2
600 bair
+1
Энэ хуудаснаас 78 нь улам бүр 102 нь улам бүр нэмэгдсээр байна гэж бодож байгаа бол
+5
яасан сонин амьтан бэ?
+13
маш сонирхолтой байлаа
+4
харин тийм байна
+2
махчин загас нь ямар сонин юм бэ.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start