Арав.мн

Амьтдын нэрний үүсэл гарал

Амьтдын нэрний үүсэл гарал

Зарим амьтдын нэрийг нутгийн иргэд хэрхэн нэрлэдэгээр нь дэлхий мэддэг бол заримынх нь европчуудын оноосон нэрээр мэднэ. Гэтэл ихэнх амьтдын нэрний үүсэл гарал тодорхойгүй. Бид олон мянган жил "тахь" гэж нэрлэсээр байхад дэлхий "Пржевальскийн адуу" гэнэ. Мөн хулсны баавгай пандаг франц хэлнээс англичууд авсан гэх боловч "панда" гэдэг франц үг байхгүй. Харин непали хэлээр (Балба) ponya гэж пандаг хэлдэг. Энэ үгнээс гаралтай байх магадлалтай. 

Энэ мэтчилэн олон амьтны нэршлийн үүсэл гарал тодорхойгүй бөгөөд ихэнх нь бидний хэзээ ч үл мэдэх балар эртний цаг үетэй холбоотой биз ээ.


05

Горилла

МЭӨ 500-гаад оны үед буюу одоогоос 2500 жилийн өмнө Карфаген улсын далайчин Ханно улс гүрнийхээ газар нутгийг өргөтгөхөөр 60 усан онгоц аван Африкийн баруун эргийн дагуу аялсан байна. Хэдэн сар аялсны эцэст тэд Гвинейн буланд (өнөөгийн Сьерра-Леоне улсын хавьцаа) хүрсэн бөгөөд тэнд үсэрхэг биетэй, зэрлэг бүдүүлэг хүмүүс олноор амьдарч байсантай тааралдсан гэнэ.

Аялагчид тэдэнрүү дайран эрчүүдийг нь барьж авч чадаагүй боловч гурван эмэгтэйг нь олзлон авчээ. Далайчид маш зэрлэг балмад хэрэг үйлдсэн нь өнөөх гурван эмэгтэйг алан арьсыг нь Карфаген улсдаа аваачсан байна. Ханно тэднийг "үсэрхэг эмэгтэй хүн" буюу "gorillae" гэж нэрлэжээ.

19-р зуунд европчууд анх удаа гориллыг судлаад Ханно далайчин эдгээр мичнүүдийг хүмүүс гэж андуурч байсныг ойлгосон байна.

Монголоор "элжимж" гэж нэрлэсэн нь хаа нэгтээ тохиолддог.


04

Имж

Имж буюу кенгуруны нэрний тухай ийм нэгэн домог байдаг.
Австрали тивийг нээсэн далайчин Жэймс Кук имжийг анх хараад ихэд гайхан аборигенчүүдээс (нутгийн уугуул иргэдээс) "энэ ямар гээчийн амьтан бэ?" гэж асууж гэнэ. Гэтэл уугуул иргэд маань Жэймс Кукын хэлийг нь ойлгохгүй тул өөрсдийн хэлээр "би таныг ойлгохгүй байна" буюу "кенгуру" гээд байж. Кук ч мөн тэдний хэлийг мэдэхгүй, тэр амьтны тухай асуух тоолонд "кенгуру" "кенгуру" "кенгуру" гээд байхаар нь тэмдэглэлийн дэвтэртээ "энэ сонин амьтныг кенгуру гэдэг юм байна" хэмээн бахархалтайгаар бичжээ.
Гэхдээ аборигенчүүдийн Guugu Yimithirr хэлээр kangaroo-г орчуулбал "том амьтан" гэдэг бас нэг таамаг байна.

Хэрэв имж монголд байдаг байсан бол түүний олон улсын нэр нь "oilgokuaina" эсвэл "tomamitan" болох байж.


03

Орангутан

Олон сая жилийн өмнө африкаас зүүн өмнөд азируу нүүдэллэн, одоо зөвхөн Индонез, Малайзад л үлдсэн орангутаныг хүний хамгийн ойрын төрөл гэж үздэг. Энэ амьтны нэрийг малай хэлээс орчуулбал orang-хүн, hutan-ой буюу "ойн хүн" гэсэн утга гарч ирнэ.

Одоогийн хүн дүрст бичнүүдийн аль нь ч хүний шууд өвөг биш. Харин тэдний өвөг нэг байжээ. Орангутан нь ДНК-гийн хувьд хүнтэй 97% адилхан бөгөөд 12 хос хавиргатай, цусны 4 бүлэгтэй аж.

Хэрэв эрт дээр үед хэн нэгэн хятад язгууртан орангутаны арьсыг гэртээ хадгалаад, тэрийг нь монголын нэгэн жуулчин нүдээр үзсэн бол алмасын тухай домог гарч ирсэн шалтгаан болж болох шүү дээ?


02

Анаконда

Аварга могой анакондагийн нэрний гарлыг тайлбарлахад төвөгтэй. Учир нь зөвхөн Өмнөд Америк тивд байдаг энэ амьтны нэрийг нутгийн уугуул иргэд өгсөн үү, эсвэл европчууд өгсөн үү гэдэг нь тодорхойгүй. Ямартай ч Өмнөд Азид байдаг нэгэн зүйл аварга могойг Тамил хэлээр (Энэтхэг, Шри-Ланк) anaikkonda гэдэг бөгөөд энэ нь "заан агнагч" гэсэн утгатай аж. Тэгэхээр олон зуун жилийн өмнө энэ "заан агнагч"-ийн нэрийг тамил хэлээр мэддэг далайчин Өмнөд Америкт очсон байх магадлал өндөр байгаа юм.


01

Ягуар

Ягуар хэмээх үг Амазон мөрний бэлчир нутагт үүссэн ньенгату гэх хэлээр “Нэг харайлтаар дайснаа хөнөөгч” гэсэн утгатай. Харин шинжлэх ухаанд бүртгэлтэй Panthera Onca гэх латин нэршил нь эртний самгард хэлний “пандарикам” буюу бар, португал хэлний “онка” буюу цасны ирвэс гэсэн үгсээс бүтнэ. Өмнөд Америкийн болон бөмбөрцгийн баруун хагас дахь мийн овогтнуудаас хамгийн том нь ягуар юм. Америкийн эх газрын уугуул иргэд болох ацтек, майячууд уг амьтныг Шөнийн бурхан хэмээн дээдэлж иржээ.

Энэ гайхалтай амьтны тухай дэлгэрэнгүй мэдээг та энд дарж уншаарай.



8.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


ha
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дамдин-Ядам
01Дамдин-Ядам Янжиндулам
128,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд