Арав.мн

Амьтны ертөнцийн 10 содон хэл

Амьтны ертөнцийн 10 содон хэл

Хэл гэдэг зөвхөн сээр нуруутай амьтанд байдаг онцгой эрхтэн. Харин амьтдын хэл бүгд ижил үү? Хэл чухам ямар үүрэгтэй вэ?


10

Хамгийн том хэл

Дунджаар 60-70 тонн жинтэй хөх халимны бүх эд эрхтэн аварга том бөгөөд хэл нь ойролцоогоор гурван тонн жин татна. Энэ нь дэлхий дээрх амьтны хамгийн том хэл юм. Халимны үлэмж том биетэй харьцуулахад ч энэ нь нүсэр томд тооцогдоно. Халимны хэл ийм том байдаг нь хэл нь хутгуурын үүрэг давхар гүйцэтгэж, нэг удаагийн ангайлтаар хэдэн зуун загас жараахай хамж авахад зориулагдсантай холбоотой. Хөх халимны хэлэн дээр 50 хүн зогсох зай талбай хангалттай бий гэнэ.   


09

Хамгийн урт хэл

Хамелеоны хэл амьтны ертөнцийн хамгийн урт хэл бөгөөд магад энэ амьтны талаар хүмүүсийн хамгийн сайн мэдэх эд эрхтэн нь биз ээ. Дийлэнх зүйлийн хамелеоны хэл ихэвчлэн биеийнх нь уртыг сүүлнийх нь урттай нийлүүлснээс ч урт байдаг. Хамелеон онцгой урт хэлээ ойролцоогоор нэг секундыг гурав хуваасны нэгтэй тэнцэхүйц хугацаанд амнаасаа гаргаж, буцаан хийдэг. Өөрөөр хэлбэл нэг дор олон ялаатай таарвал гурван секундэд есөн удаа хэлээ гаргаж, төдий тооны ялаа барьж авах чадвартай гэсэн үг. Аман дотор нь хуйлаастай байх хамелеоны хэл хорхой шавжаар хооллодог эзнийхээ онцлогт яг тохирсон, идэш тэжээлээ олох гол хэрэгсэл, “зэвсэг” нь болно. 


08

Хамгийн хурдан хэл

Гэхдээ хамеолоны шаламгай хэл энэ төрлийн ганц хэл биш ээ. Америкийн эх газрын хэд хэдэн зүйлийн саламандер буюу усны гүрвэл зургаахан см урт биетэй атлаа таван см урт хэлтэй, хоёр нутагтан дундаа хамгийн урт хэлтэй амьтад юм. Төв Америкийн далдуу модны аварга саламандер (Bolitoglossa dofleini) сээр нуруутай бүх л амьтнаас хамгийн хурдан хэлтэй нь. Уг амьтан хэлээ нэг км булчин тутамд 18 мянган ваттын хүчээр “харваж” чаддаг. Өөрөөр бол долоон миллисекундад нэг удаа буюу хүний нүдээ цавчихаас 50 дахин хурдаар хэлээ гаргаж, буцаан амандаа хийнэ. 


07

Нөхөн үржихүйн эрхтэнтэй холбоотой хэл

Аварга панголины хэл дунджаар 70-100 см байх ба бусад бүх сээр нуруутныхаас ялгаатай нь эзнийхээ бүхий л биеэр гүйсэн булчинтай юм. Уг амьтны хэл панголины биеийн гүн рүү явсаар ташааных нь ястай болон нөхөн үржихүйн эд эрхтэнтэй нь холбогдоно. Панголины бүх зүйл урт гэгчийн хэлээ шоргоолжны үүр лүү шургуулж, түүнийг “цэвэрлэхэд” ашиглана. 


06

Хамгийн булчинлаг хэл

Дунджаар 54 см урт байдаг анаашны хэл бүх туурайт амьтны хэл дундаа хамгийн хүчтэй, хамгийн булчинлагт тооцогдоно. Анааш чухам ийм хэлтэй тулдаа хуайс модны хамгийн өргөстэй зүйлийн навч, мөчрөөр хооллодог. Мөн нүүрээ бүхэлд нь хэлээрээ долоож, цэвэрлэнэ. 



05

Ястай хэл

Үг дуу цөөтэй хүнийг зарим хэлэнд “хэлэндээ ястай юм шиг” гэдэг. Харин энэ хэлц Osteoglossiformes гэх бүлгийн загаснуудад бодит байдал бөгөөд уг нэршил нь латинаар “ясархаг хэл” гэсэн утгатай. Энэ зүйлийн загаснуудаас олонд хамгийн их танигдсан нь Амазон мөрний аварга арапайма (Arapaima gigas) юм. Ясархаг хэлт, цэнгэг усны уг загас 4.5 метр урт, 200 кг жинтэй болтлоо өснө. 


04

Хөхтөн амьтны хамгийн урт хэл

Хатуу уруулт, цэцгийн балан идэшт сарьсан багваахай (Anoura fistulata) нь Эквадорын уулархаг нутагт амьдардаг, хулганы чинээ жижигхэн амьтан ч дунджаар 8.5 см буюу биеийн хэмжээнээсээ даруй 1.5 дахин урт хэлтэй юм. Биеийнх нь урттай харьцуулахад энэхүү урт хэл сээр нуруутан дотроо зөвхөн хамелеоны хэлний дараа орох хамгийн урт хэл бол бүх хөхтөний дотор уртаараа нэгд орно. Цэцгийн балан идэшт сарьсан багваахайн урт хэл үзүүртээ үстэй бөгөөд энэ нь цэцгийн балыг юу ч үлдээлгүй цэвэрлэхэд зориулагджээ. 


03

Шүдтэй хэл

Зарим зүйлийн нялцгай биетэн сээр нуруутны хэлтэй төстэй радула гэгч эрхтэнтэй байх нь бий. Цэцэрлэгийн эмгэн хумс нэрт нэгэн зүйлийн хорхой 14 мянга гаруй “шүдтэй” радулатай байдаг байна. 


02

“Ухаалаг” хэл

АНУ-ын зүүн өмнөдийн цэнгэг уст гол мөрдөөр нутагтай матран яст мэлхий (Macrochelys temminckii) улаан өнгөтэй, чийгийн өт шиг харагдах урт, нарийхан хэлээ тун ухаалгаар ашигладаг. Голын ёроолд амьгүй мэт хэлээ унжуулан хэвтэхэд нь энэ амьтан руу хэдэн арван загас ойртож, мөнөөх өгөөшийг нь үмхэхээр зүтгэх бөгөөд матран яст мэлхий чухам тэр үед амаа аажмаар ангайн хэлээ удаан гэгч нь хурааж эхэлнэ. Чингээд хангалттай олон загас хэлийг нь дагамагц гэнэтхэн амаа хамхиж орхино.   


01

Бэлэг эрхтэн шиг хэл

Фламинго буюу ягаан нал шувууны хэл яг л хөхтөн амьтны бэлэг эрхтэн шиг эмзэг мэдрэмтгий, өдөөгч цэгтэй, томорч хатуурдаг онцлогтой гэнэ. Зөвхөн гүехэн уснаас хоол хүнсээ барьдаг энэ шувуу толгойгоо усанд дүрж, урт том хошуундаа ус хураах ба чухам тэр үед “идэвхждэг” хэл нь минутад 20 удаагийн давтамжтайгаар урагш, хойш хөдөлж, шахуургын үүрэг гүйцэтгэнэ. Ингэснээр фламинго том аман дахь усаа бага багаар юүлж, гол хүнс болох холтсон хорхойнуудаа шүүж авч үлддэг. Харин энэ үед эр хүний бэлэг эрхтэн шиг хөвчирч хатуураад байсан хэл нь огцом зөөлрөн жижгэрч, хоёр талд нь хураагдсан цус аажмаар тардаг байна. Ингэж хоол хүнс барихаас бусад үед их нал шувууны хэл огтоос идэвхгүй сулбайна. 



7.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+5
Панголины юм нь босохоор хэл нь богиносч, хэл нь юм идэх гэж урт болохоор нөгөөх нь богиносох уу? хахаха. Тэнэг асуулт гэдгийг нь мэдэж байна аа, инээдтэй санагдав
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Номин-Эрдэнэ
01Номин-Эрдэнэ Есөнцагаан
97,900 оноо
Ganbold
02Ganbold Batbayar
96,400 оноо
Javhlan
03Javhlan Dashdorj
89,000 оноо
Tulga
04Tulga Ch
83,400 оноо
Gerelchuluun
05Gerelchuluun Fazer
60,000 оноо
Ganaa
06Ganaa GT
59,600 оноо
Ж.
07Ж. Мөнх-Эрдэнэ
31,100 оноо
Tegshdelger
08Tegshdelger Deleg
19,500 оноо
Javha
09Javha Tumendemberel
5,500 оноо
Solongo
10Solongo Batsaikhan
4,700 оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Хоролгарав
01Хоролгарав Э.
11 минут 59 секунд
Л.
02Л. Санжаасүрэн
14 минут 38 секунд
Altantsooj
03Altantsooj Batsukh
14 минут 47 секунд
Баатар
04Баатар Батчулууны
22 минут 46 секунд
Нипонь
05Нипонь Оллблью
38 минут 16 секунд
Мягмарсүрэн
06Мягмарсүрэн Балдан
45 минут 44 секунд
Soyolerdene
07Soyolerdene Baterdene
49 минут 1 секунд
Batmunkh
08Batmunkh Buyandelger
1 цаг 11 минут 10 секунд
Munkhzul
09Munkhzul Agvaandorj
1 цаг 32 минут 33 секунд
Дэмбээ
10Дэмбээ Чонод
1 цаг 53 минут 32 секунд