Арав.мн

Монгол орны ховор амьтад - ХҮРЭН БААВГАЙ

Монгол орны ховор амьтад - ХҮРЭН БААВГАЙ

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ногоон байгууламж, мод үржүүлэг зэрэг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг MAKE GREEN компани хүрэн баавгайг танилцуулж байна.
Тулаад зогсоход архирч хүрхрээд сүртэй ч туугаад явахад үхэр шиг номхон хөвчийн хүрэн баавгай... 
Баавгайг морьтой уурга барьсан хүн туугаад гэрээсээ холдуулж байсан баримт олон бий... 
Мөн хүрэн баавгай бага насандаа модонд сайн авирдаг...


10

Биологийн ангилал

Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Баавгайнхан
Төрөл: Баавгай
Зүйл: Хүрэн баавгай


09

Ховордлын статус

Олон улсад "ховор зүйл". Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд "анхааралд өртхөөргүй", бүс нутгийн хэмжээнд "мэдээлэл дутмаг" хэмээн үнэлэгдсэн.


08

Таних шинж

  • Биеийн урт 180-240 см, сэрвээ орчим өндөр 90-150 орчим см, хойд тавхайн урт 13-30 см, сүүлийн урт 6-21 см. 
  • Бие гүйцсэн эр баавгай 140-400 кг, эм 100-210 кг жинтэй байдаг. 
  • Толгойн ясны кондилобазаль урт (суурин хэсгийн урт) 258-378 мм. 
  • Хүрэн баавгайн үс урт, сахлаг, зөөлөн байдаг. 
  • Чих богино, дугуйвтар. 
  • Өнгө хувирамтгай боловч ихэвчлэн хүрэн байдаг. 
  • Хөл, нуруу, хажуу тал хар хүрэн өнгөтэй. 
  • Хүрэн баавгай хүчирхэг хумстай бөгөөд урд хөлний дунд хурууны хумс 80 мм хүрдэг, сүүл жижигхэн, бараг биеийн үснээс цухуйдаггүй.

07

Тархац, байршил нутаг

Олон улсын тархалт: Хүрэн баавгай (Ursus arctos) хойд Еврази, Хойд Америкийн ихээхэн нутгаар тархсан баавгай. Кодяк баавгай хэмээх том биетэй популяц нь цагаан баавгайтай энэ зэрэгцэхүйц том. Хүрэн баавгайн тархалт багасч, зарим нутагт устсан боловч, ховордоогүй зүйлийн тоонд орсон хэвээр байгаа юм. Нийт тоо толгой 200 000. Тархсан гол улсууд нь Орос, АНУ (ялангуяа Аляск), Канад, Финланд бөгөөд эдгээр улсдаа үндэсний бэлэг тэмдэг болсон амьтан.

Монгол ороны тархалт: Могнол орны газар зүйн хувьд салангид хүрэн баавгайн 4 популяци байдаг бөгөөд Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Монгол Дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол Алтайн баруун хойд хэсэг, Их Хянганы салбар уулс зэрэг тайга, ойт уулсаар тархжээ. Хүрэн баавгай өөрсдийн үндсэн тархац нутгаас 130-200 км хол зайтай Дорнод Монголын уулын хээр, голын хөндийд хааяа нэг тохиолддог байна. 


06

Амьдарлын онцлог

Хүрэн баавгайн үндсэн амьдрах орчин нь салхинд унасан мод, намаг балчиг, ойн цоорхой бүхий бөглүү, шигүү ой юм. Хавар, зуны улиралд өндөр өвс, буттай амрах газар, ойролцоо усан сан, ойн цоорхой бүхий голын хөндий, уулархаг газарт байршдаг. Монгол Алтайд жижиг бут сөөгөн шугуйтай хадархаг газарт тохиолдоно. Ичээ засах газраа бүдүүн унанги мод, эсвэл хадны хуурай хүнгэд сонгож, хуурай хагд өвс, хөвд, мөчир зулж дэвсдэг. 

Байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан 10-11 сараас 3 заримдаа 5 сар хүртэл, 5-6 сар ичнэ. Идэш тэжээл элбэгтэй жил 11 сарын сүүлээр ичдэг. Ороо нийллэг 6-р сараас 7-р сард болно. Эвш хээлээ 180-220 орчим хоног тээж, ичээндээ байх үедээ 1, 2 сарын хооронд 1, голдуу ихэр, хааяа 4 хүртэл тооны бамбарууш гаргана. Бамбарууш төрөх үедээ 350-500 гр жинтэй, нүдээ нээгээгүй, нүцгэн байдаг. Нэг эсвэл 2-3 жил өнжиж төллөнө. Хүрэн баавгай 5 нас хүрч үржилд орно. Байгалийн нөхцөлд 20-30 жил, тэжээвэр нөхцөлд 40 хүртэл насална. (Батсайхан. Хөхтөн амьтан таних бичиг. 2010)


05

Идэш тэжээл

Идэш тэжээл нь газрын гадарга, ургамлан бүрхэвч, тэдгээрийн чанараас шалтгаалах бөгөөд олон төрлийн хоол хүнс хэрэглэдэг. Идэш тэжээл хомс хаврын эхэн үед улиангарын үр, модны нахиа, ургамлын үндэс, хуучин самар, шоргоолж идсэнээр шоргоолжны хүчилд ходоод гэдэс нь түлэгдсээр сандарч гүйн “Хорхойтсон баавгай” гэсэн хоч зүүдэг.

Харин зуны эхэн үеэр тэд голчлон жимс жимсгэнэ, үр, самар, ногоон ургамал, шавж, загас, заримдаа сэг зэмээр хооллоно. Идэш тэжээл дутагдалтай үед хандгай, зэрлэг гахай, бор гөрөөс, халиун буга, хүдэр барина. Зуны сүүл, намрын эхэн үед гол төлөв ургамлаар хооллох бөгөөд янз бүрийн үр жимс, самар, ургамлын үндэс иднэ. Монгол Алтайд хүрэн баавгай огдой, тарвага бусад мэрэгчдээр хооллоно. 

Голдуу ургамлын зүйлээр, үүний дотор үндэс, мөөг иднэ. Бие гүйцсэн хүрэн баавгай чонын бүтэн сүрэг буюу том мийнд дийлдэхгүй олонхи тохиолдолд тэдний идшийг булааж авч, хөөдөг.


04

Тоо толгой, хомсдох шалтгаан

ШУА-ийн Биологийн хүрээлэн (1986) 50.000 км2 нутагт ойролцоогоор, 500 орчим бодгаль хүрэн баавгай бий гэж тооцоолжээ. Тоо толгойд нөлөөлж байгаа байгалийн хүчин зүйлийн нөлөөлөл бага. Монголын ихэнх ойт бүс нутгийг хамарсан их хуурайшилт, гантай байсан 1988 оны үед Төв, Хэнтий, Сэлэнгэ аймгийн нутагт өлсгөлөн хорхойтсон баавгайтай учирсан 103 тохиолдол бүртгэгдэж, хот сууринд орж ирсэн хоёр тохиолдлын нэг нь нийслэл Улаанбаатар хот байв. Хорхойтсон 47 бодгаль баавгайг орон нутгийн хүмүүс агнасан бөгөөд бүгд маш туранхай, зарим нь дотор өөхгүй байсан ажээ. 

Сүүлийн жилүүдэд худалдаалах зорилгоор доньд, саврууг авахын тулд хууль бусаар агнах явдал ихэссэн. Цаатан хүмүүс тэднийг мах болон арьсыг ашиглах зорилгоор агнан ашигладаг. Устаж болзошгүй зүйл.


03

Хамгаалсан байдал

  • Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэсэн, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцийн II хавсралтад бүртгэгдсэн. 
  • Тархац нутгийн 21 орчим хувь улсын тусгай хамгаалалттай нутагт хамрагдсан (Монгол орны улаан данс, 2006).
  • Мөн Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор хүрэн баагайн экологи эдийн засгийн үнэлгээг Эр байвгай 6.500.000 төг, Эм баавгай 7.500.000 гэж үнэлсэн байна. 

02

Цаашид хамгаалах арга хэмжээ

Тархац, нөөц, биологи экологи онцлогийг тусгайлан судалж, хамгаалах арга боловсруулах, байршил нутаг дахь хүний дам нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах, амьдрах орчны доройтлоос сэргийлэх, тархац нутгийг хамгаалалтад авах, зах зээл дээрх баавгайн бүтээгдэхүүний хууль бус худалдааг таслан зогсоох, ган, зудын гамшигт нэрвэгдсэн үед нэмэлт тэжээл тавьж өгөх зэрэг арга хэмжээнүүдийг авч болно. 


01

Ач холбогдол

Хүрэн байвгай элдэв идэштэн амьтан хэдий ч ургамлын үр жимснээс гадна зарим тохиолдолд мах иднэ. Иймээс монгол орны махчтаны хамгийн том төлөөлөгч гэж үзэж болно. Хүрэн баавгай үргамлын үр тарааж тухайн экосистемийн тараач болж өгдөг.  


8.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (12)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


0% нэр нь байхгүй юм
+2
Үнэхээр гоё❤❤❤
+3
Гоё
+7
Энэ хүү мэдээлэл. дээр эр баавгайн нэрийг юу гэдийн тэрийг бичээгүйй байхийн
+6
Эм нь эвш үр төл бамбарууш
+3
Маш гоё мэдээлэл байна
+6
Эм эр ба хүүхдийн нэшил
+5
Эм эр хүүхдийн нэршил
+4
Эм ,эр,хүүхдийн нэршил
+4
Uneheer delgerengui uchir uilgohod amar bailaa.
+10
дахиад жоохон мэдээлэл хийсэн бол бас дээр юм
+14
Байгаль дэлхийг хүн л устгана!
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start