Арав.мн

Монгол орны ховор амьтад - ХУЛАН

Монгол орны ховор амьтад - ХУЛАН

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ногоон байгууламж, мод үржүүлэг зэрэг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг MAKE GREEN компани Монгол орны ховор амьтан болох хулан адууг танилцуулж байна.


10

Биологийн ангилал

Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Туурайтан (Perissodactyla)
Овог: Адууныхан (Equidae) 
Төрөл: Equus
Дэд төрөл: Asinus
Зүйл: 
E. hemionus


09

Статус

Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутагт “ховордсон” зүйл хэмээн үнэлэгдсэн.


08

Таних шинж

Биеийн урт 220 см, мундаагаараа 137 см өндөр, сүүл 49 см, жин 200 кг хүрнэ. Гэрийн адуутай харьцуулахад, толгой том, чих урт, сүүл зөвхөн үзүүрийн хэсэгтээ шингэхэн богино хялгастай. Ерөнхий зүс хул. Зун улаавтар, өвөл цайвар хул. Мундаанаас сүүлний уг хүртэл зоо нуруу дагуу нарийхан хүрэн бор судалтай. Дэл сүүлний хялгас бараан.


07

Байршил нутаг

Өнгөрсөн зууны дунд үе хүртэл Зүүнгарын говь, Алтайн өвөр говь, Өмнөговь, Дорноговь, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, одоогийн Дундговь, Сүхбаатар аймгийн ихэнх цөлөрхөг хээр, зүүн тийшээ Буйр нуур хүртэл тархаж байв. Дорнод тал, Дорноговийн зүүн хэсэгт 1900-д оноос өмнө, Их нууруудын хотгор, Нууруудын хөндийд 1930-д он хүртэлх хугацаанд устжээ. Зүүнгарын говь, Алтайн өвөр говь, Өмнөговь, Дорноговийн баруун хэсэг, Дундговийн өмнөд хэсэгт үлдсэн байв. Одоо Зүүнгарын говь, Өмнөговь аймгийн зүүн өмнө, Дорноговь аймгийн баруун өмнө болон  Говь-Алтай, Баянхонгор  аймгийн өмнө хэсэг буюу манай орны баруун өмнө, өмнө болон өмнөд хэсэгт  3 голомт нутагт идээшин байршиж байна. Цөл, цөлөрхөг хээрийн нам уулс, аараг толгод, тэдгээрийн завсрын уудам хөндий, хоолой, хотос, толгодын шил, билийн үетэн, шарилж, баглуур, бударгана, заг, харганат, элсэрхэг, хайрган болон дагжуур чулуурхаг газар нутаглана. Өвөл өвс сайтай бартаа нөмөртэй, ундлах цастай, зун, хавар, намар задгай ус бүхий бэлчээрт байршина. Сүүлийн 200 жилд хуурай хээрээс цөл рүү шилжин байршжээ.


06

Тоо Толгой, Тархац

Дэлхийд:  Арабын хойгийн орнууд, Иран, Казакстан, Туркменистан, Пакистан, Хятад, Төвд, Турк зэрэг 12 оронд тархсан байдаг.

Манай улсад: "2009 онд хийсэн тархац нөөцийн үнэлгээгээр 20 орчим мянган хулан байсан" гэж ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний Экологийн Лабораторийн эрхлэгч  Б.Лхагвасүрэн хэлж байв.



05

Амьдралын онцлог

Зүүнгарын говьд ороо VIII, IX сард орж гүү хээлээ 11 сар гаруй тээж, V-VII сард унагална. Гүү 2-3 насандаа, азарга 3 насандаа бэлгэ боловсорч, 4-5 наснаас үржилд оролцоно. Хэдэн арав, заримдаа хэдэн зуугаараа сүрэглэнэ. Усанд өглөө, орой, шөнө ирнэ. Говь-Алтай аймагт тэжээвэр 3 гүү үржилд орж, төллөсөн унага нь хэвийн бойжсон.

Хулан бол эко системд асар их ач холбогдолтой. Хулан байгаа газар ус бий гэж ярьдаг.


04

Тоо толгой хомсдох шалтгаан

Хээрийн салхинаас бусдыг нуруун дээрээ гаргаж үзээгүй тэнгэрлэг амьтан бол хулан гэж амьтан судлаачид хэлдэг. Хулан ХХ зууны дунд үе хүртэл манай орны Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн урд талын цөлөрхөг хээр, зүүн тийш Буйр нуур хүртэлх нутагт тархаж байсан талаар “Улаан ном”-д дурдсан байдаг. Одоо Алтайн өвөр говь, Өмнөговь, Дорноговийн баруун хэсэг, Дундговийн урд хэсэгт л бий ажээ.

Өмнөговь аймгийн иргэн хэлэхдээ Оюутолгой, Тавантолгойд ажилладаг жолооч нарын кэмп дээр нутгийн “Ланд” унасан малчид төхөөрсөн хулангийн махаа авчирч зардаг нь үнэн. Тэд “Адууны мах” хэмээн зардагийг олонтаа харсан, холбогдох албаныхан анхааралдаа авах хэрэгтэй хэмээв.

Хулангийн нийт тархалтын 67 хувь Дорноговь, 20 хувь нь Өмнөговь, 13 хувь нь Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутагт байна гэж үздэг аж. Харин сүүлийн 2-3 жилд хулангийн нөөц, байршил эрс буурчээ. Бусад бэлчээрийн амьтны нэгэн адил авлуулах, амьдрах орчин алдагдсан зэргээс улбаалан тархац нь ихээхэн хумигдсан байна.

Худалдаж ашиг хонжоо олох зорилгоор хуланг агнах явдал нэмэгдсээр буй юм байна. Хулгайн ан, малтай бэлчээр булаацалддаг зэргээс шалтгаалж Монгол хулангийн тоо толгой буурсаар байгаа аж.

Дэлхийн нийт хулангийн сүргийн 60-70 хувь Монголд байдаг бөгөөд хэрвээ манай нутагт энэ амьтан устаж үгүй болвол зэрлэг илжиг буюу хулан дэлхийд байхгүй болох аюултай аж. Байгальдаа унага, даагыг чоно барьж хороодог. Цас ихтэй бэлчээрийн хомсдолтой үед тоо толгой хорогддог.


03

Хамгаалсан байдал

Монгол улс агнахыг 1953 оноос хуулиар хориглож, Монгол улсын засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын ховор амьтны хавсралтад бүртгэж, Монгол улсын улаан номд оруулав. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн I хавсралт болон Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцийн II хавсралтад тус тус бүртгэгдсэн. Тархац нутгийг Говийн их дархан цаазат газар Говийн бага дархан цаазат газар хамруулан хамгаалсан.


02

Хамгаалах арга хэмжээ

  • Тархац, тоо толгой, шилжилт хөдөлгөөн, биологийн судалгааг хийх 
  • Үндсэн байршил нутгийг малын бэлчээрээс чөлөөлж, уул уурхайн ашиглалтыг байгаль орчинд ээлтэй дэвшилтэд технологиор явуулж, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг туршин хэрэгжүүлэх
  • Орчны доройтлыг хязгаарлах
  • Зудын гамшгийн үед нэмэлт тэжээл тавьж өгөх
  • Байршил нутгийн гол, горхи булаг, шандыг хамгаалж, нөхөн сэргээх, уст цэгийг бий болгож, тохиромжтой газар сэргээн нутагшуулах
  • Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтыг сайжруулах, хууль бус агнуурыг таслан зогсоож, хяналтыг тогтмолжуулан чангатгах
  • Нутгийн иргэдэд түшиглэсэн хамгааллын арга хэмжээг авах
  • Удмын санг хадгалах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэмээр байна.

01

АН АМЬТНЫ ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ

ХАЛИУН БУГА
Эр: 6 600 000₮
Эм: 7 500 000₮

ХҮДЭР
Эр: 3 000 000₮
Эм: 3 500 000₮

ШИВЭР ХАНДГАЙ, ХАР МӨРНИЙ ХАНДГАЙ
Эр: 10 000 000₮
Эм: 12 000 000₮

АРГАЛЬ ХОНЬ
Эр: 11 000 000₮
Эм: 13 000 000₮

ЯНГИР ЯМАА
Эр: 2 700 000₮
Эм: 3 100 000₮

БОР ГӨРӨӨС
Эр: 330 000₮
Эм: 400 000₮

ЦАА БУГА
Эр: 5 000 000₮
Эм: 6 000 000₮

ЦАГААН ЗЭЭР
Эр: 500 000₮
Эм: 550 000₮

ХАР СҮҮЛТ
Эр: 1 700 000₮
Эм: 2 000 000₮

МОНГОЛ БӨХӨН, СОРГОГ БӨХӨН
Эр: 2 000 000₮
Эм: 2 200 000₮

ОЙН ЗЭРЛЭГ ГАХАЙ
Эр: 700 000₮
Эм: 800 000₮

ЗЭГСНИЙ ЗЭРЛЭГ ГАХАЙ
Эр: 2 900 000₮
Эм: 3 300 000₮

ХУЛАН АДУУ
Эр: 9 700 000₮
Эм: 11 000 000₮

ТАХЬ
Эр: 11 000 000₮
Эм: 13 000 000₮



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
таны овог,
01таны овог, нэр
оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Ariuntuul
01Ariuntuul Bat-Ochir
15 минут 28 секунд
Мягмарсүрэн
02Мягмарсүрэн Балдан
1 цаг 36 секунд
Дашдэмбэрэл
03Дашдэмбэрэл Азжаргал
1 цаг 25 минут 52 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
1 цаг 29 минут 1 секунд
Batmunkh
05Batmunkh Buyandelger
1 цаг 33 минут 58 секунд
Naranchimeg
06Naranchimeg Batsukh
1 цаг 47 минут 53 секунд
Ган-Эрдэнэ
07Ган-Эрдэнэ Сугаржавын
2 цаг 2 минут 5 секунд
Э.
08Э. Армада
5 цаг 57 минут 16 секунд
Gigi
09Gigi Zori
6 цаг 29 минут 41 секунд
Алтанцэцэг
10Алтанцэцэг Ширбазар
6 цаг 33 минут 57 секунд