Арав.мн

Монгол хөвгүүдийн сургууль

Монгол хөвгүүдийн сургууль

Хубилай хаан 1271 онд "гүрний нийслэлд Монгол Хөвгүүдийн сургууль байгуулж, монгол ба хятад түшмэл, хишигтний хөвгүүд дүү нараас авъяас билэгтэйг нь сонгон авч сургах, хятадын төр улсыг засах арга ухааныг номлосон "Тунзянь Зеяо" номыг монгол хэлнээ орчуулан зааж дараа нь асуулт гарган шалгалт авч, шалгарсан сурагчдыг сургууль төгсөхөөр нь түшмэл болгосугай" хэмээн зарлиг буулгажээ. Умарт Сүн улсын эрдэмтэн Сыма Гуан 1066-1084 онд "Төрд туслах нэвтэрхий толь" буюу хятадаар "Зыжи Тунзянь" хэмээх хятадын 1300 жилийн их түүхийг өгүүлсэн зохиол бичсэн бөгөөд "Тунзянь Зеяо" гэгч бүтээл нь дээр дурдсын зохиолын товчилсон хураангуй байж болох агаад эдүгээ хятад, монгол аль ч хэлнээ бүрэн эхээрээ хадгалагдаж ирээгүй нь харамсалтай. Тухайн үедээ хоёр хэлнээ хэвлэгдсэн энэ ном сурагчдад монгол, хятад хэлийг харьцуулан тус хоёр хэлний найруулга, утга зүйг эзэмших, төрийг тохинуулах ухаанд мэргэших гарын авлага болсон нь ойлгомжтой.
"Төрд туслах нэвтэрхий толь" гэх зохиол 1282 онд монгол хэлээр орчуулагдан дөрвөлжин ба худам монгол бичгээр хэвлэгдсэн юм. Төмөр хаан (1294-1308) 1304 оны хавар сурагчдын тоо гуч байсныг жар болгосон, Хайсан хаан 1309 онд орон тооны суралцагсдаас эчнээгээр суралцах хүмүүсийн тоог дөчөөр тогтоожээ. Аюурбалбад хаан 1315 оны 10 дугаар сард нийт сурагчдын тоог нэмэн зуу хүргэж, үүнээс тавь нь монгол, хорь нь өнгөт нүдтэн, гуч нь хятад хөвгүүд байхаар тогтоожээ.
"Юань улсын судар"-ын 130-р дэвтэрт буй Бухумын шастирт монголчууд Хаанбалгас хотноо төрийн сургууль байгуулж арваас дээш, арван таван наснаас доош оюун ухаан, авъяас чадвараараа шалгарсан нэг зуун монгол хөвгүүн, мөн гүрний түшмэдийн нэг зуун хөвгүүнийг сургасан, сургалтын агуулгад нь нийгмийн гишүүдийн харилцаа, бодис судлал, гүн ухаан, төр ёс, "Бага суртахуй", түүх, уран бичлэг, тоо бодлого, бясалгал хийх зэрэг олон хичээл орж байсан тухай тэмдэглэжээ.
Чөлөөт цагаараа сурагчид зохион бичлэг хийж, өдөр, сар, жилээр багшаасаа даалгавар авч шалгуулдаг журамтай байв. Сайн сурагчдыг урамшуулж, анги дэвшүүлэн сургах, мууг нь шийтгэх, анги улираан доошлуулах зэрэг арга хэмжээ авахын сацуу хэрвээ сурагч алдаа дутагдлаа засч чадсанаа харуулвал анги дэвшүүлдэг, бас сурагчдаар нум сум харвах дадлага хийлгэдэг байжээ.
Монгол Хөвгүүдийн сургуулийн хэрэг эрхлэх албыг 1277 онд байгуулжээ. Орон тооны хувьд захирах түшмэл нэг, алба хариуцсан түшмэл хоёр, түшмэл нэг, мөн зарлигч, бичээч, тамгач тус бүр нэг байхаар тогтоожээ.
Монгол Хөвгүүдийн сургууль нь монгол хэл бичгээр сургалтаа явуулдаг, монголын дээдэс язгууртны гэр бүлээс гаралтай залууст боловсрол олгох тусгай сургууль байсан бөгөөд монгол бичгийн боловсролтой төрийн хэргийн мэдлэгтэй олон түшмэдийг Юань улсын төр захиргааны байгууллагуудад бэлтгэж өгсөн юм. Иймд Монгол улсад албан ёсны сургууль байгуулж сургалт явуулж эхэлсэн түүхийг XX зуунаас биш найман зууны тэртээгээс авч үзэх хэрэгтэй юм. Монгол Хөвгүүдийн сургууль бол Юань улсын төрөөс монгол үндэстэн рүү чиглэсэн боловсролын бодлого хэрэгжүүлж байсныг гэрчилж байна.
"Монголын Юань Улс" 2006. (104-р тал)


7.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Javhlan
01Javhlan Dashdorj
52,800 оноо
Rigunn
02Rigunn Rigunn
49,300 оноо
Bayarmaa
03Bayarmaa Lh
39,000 оноо
Davaa
04Davaa Munkh
27,900 оноо
Nyamdavaa
05Nyamdavaa Demberel
23,100 оноо
Mig
06Mig Mig
20,700 оноо
Г.Х
07Г.Х Билгүүн
2,900 оноо
Сайхна
08Сайхна Сайхна
2,500 оноо
Hatan
09Hatan Baatar
2,400 оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Waves
01Waves Silvermist
1 цаг 6 минут 50 секунд
Ganaa
02Ganaa GT
1 цаг 8 минут 57 секунд
Undrakh
03Undrakh Chimeddorj
1 цаг 9 минут 15 секунд
Сүхболд
04Сүхболд Х.
1 цаг 10 минут 44 секунд
Zandaa
05Zandaa Goosh
1 цаг 35 минут 59 секунд
Altantsooj
06Altantsooj Batsukh
1 цаг 54 минут 24 секунд
Mujaan
07Mujaan Mujaan
3 цаг 26 минут 52 секунд
Bayarkhangai
08Bayarkhangai Khishig-ochir
4 цаг 1 минут 7 секунд
Болор
09Болор Эрдэнэ
4 цаг 24 минут 32 секунд
Мягмарсүрэн
10Мягмарсүрэн Балдан
5 цаг 32 минут