Арав.мн

Байгаль орчны сэдэвт оны шилдэг гэрэл зургууд

Байгаль орчны сэдэвт оны шилдэг гэрэл зургууд

Ус, байгаль орчны менежментийн тусгай эрхт хүрээлэн (CIWEM) хэмээх олон улсын байгууллагаас зохион байгуулдаг байгаль орчны сэдэвт оны шилдэг гэрэл зургийн уралдаанд тэргүүлсэн шилдэг 10 бүтээлийг толилуулж байна. Энэ жил уг тэмцээнд нийт 89 орны гэрэл зурагчид оролцсоноос Ираны гэрэл зурагчин Саийд Мохаммадзадехийн бүтээл нэгдүгээр байрт шалгарчээ.


10

Ганцаардал

Хог хаягдлаар дүүрсэн, орхигдож хаягдсан барилгад ганцаар сууж буй цагаач эр.

Сербийн гэрэл зурагчин Зоран Милутинович.


09

Үерт автсан гэр

Керала мужийн нутагт үер буужээ.

Энэтхэгийн гэрэл зурагчин Ражу Гоош.


08

Цэвэр агаар хайрла

Цэлмэг тэнгэрийн зурагтай аварга том хананы дэргэдүүр өнгөрч буй ээж, хүү хоёр.

Ираны гэрэл зурагчин Эхсан Жазини.


07

Шинэ тоглоом

“Хүмүүс бидний хуванцар хог хаягдал хэчнээн алс хол хүрдэгийг энэ зургаас харж болно. Хойд мөсөн далайн буйдхан хэсэгт буй хөөрхий бамбаруушнууд энэ мэт хортой, “шинэ” тоглоомоор тоглох болоод удаж байна”.

Британийн гэрэл зурагчин Кевин Морганс.


06

Бохир мөрөн

Бангладешийн Буриганга мөрний бохирдол хэрээс хэтэрчээ.

Энэтхэгийн гэрэл зурагчин Тапаан Кармакар.



05

Газар хөдлөлтийн дараа

2017 оны арваннэгдүгээр сарын 12-нд Иран, Иракийн нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа Ираны Сарпол-э-Захаб хотод эх, охин хоёр гэрээсээ авч гарсан эдлэл хэрэглэлийнхээ дэргэд, байшин барилгын нуранги дунд зогсож байгаа нь. Уг гамшгаар 600 гаруй хүн амь үрэгдсэн юм.

Ираны гэрэл зурагчин Юүнэс Кани Софлай.


04

Яст мэлхийг авар

Шри Ланкийн эрэг хөвөөнд халим эрж явсан хэсэг аялагчдын нэг нь загасны торонд орооцолдсон тэнгисийн яст мэлхийтэй таарчээ. Энэ зургийг дарсны дараа шумбагчид яст мэлхийг торноос нь салгасан байна.

Хятадын гэрэл зурагчин Жинь Ли.


03

Энэ миний ой биш

“Нэг минут тутамд сая гаруй хуванцар сав хаягддаг гэх судалгаа бий. Тэдгээрийн 90 хувь нь дахин ашиглагддаггүй бөгөөд хаягдал савнууд Борнео арал шиг дэлхийн хамгийн хязгаар нутгуудын нэгэнд хүртэл хүрдэг. Надтай тааралдсан өмнөдийн гахай сүүлт энэ макак сармагчин нэг хуванцар савыг ихэд сониучирхан шинжсэнээ гэнэтхэн бодолхийлсэн төрхтэй болсон юм”.

Малайзийн гэрэл зурагчин Калвин Ке.


02

Хатсан газар

Ган гачигт нэрвэгдсэн Хойд Энэтхэгийн нутаг.

Гэрэл зурагчин Чинмой Бисвас.


01

Хөвж айсуй төгсгөл

Урмиа нуурын давсанд суугаа эвдэрч, хаягдсан хөлөг. Сүүлийн хэдхэн жилийн дотор ердийн хэмжээнээсээ даруй 10 гаруй хувиар ширгээд буй энэ нуур уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган гачгаас гадна тусгай зөвшөөрөлгүй худаг гаргах, далан татах зэрэг хүний зүй бус үйлдлээс болж их хэмжээгээр ширгэн, галав юүлсэн газрын давст цөөрөм адил болжээ. Ойр орчимд нь аж төрдөг иргэдийн дунд нүд, уушги, арьсны өвчлөл их байгаа нь нуурын бохирдол, давстай шууд холбоотой бөгөөд нуурын давсны хэмжээ литр тутамд 340 грамм байгаа нь далайн шорвог усныхаас найм дахин их гэсэн үг юм.

Ираны гэрэл зурагчин Саийд Мохаммадзадех



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дамдин-Ядам
01Дамдин-Ядам Янжиндулам
128,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд