Арав.мн

Хатан хаан хэр эрх мэдэлтэй вэ?

Хатан хаан хэр эрх мэдэлтэй вэ?

Байлдан дагуулагч гэгддэг Нормандын гүн Уильям 1066 онд Английг эзэлж, I Уильям нэрээр хаан болсон цагаас хойш титмийг зүүж буй 40 дэх хүн нь одоогийн Хатан хаан II Элизабет юм. Гэвч хаан ширээнд суулаа гээд улсаа захирдаг гэсэг үг бас биш ээ. Үнэндээ улсыг Ерөнхий сайд удирдана. Харин II Элизабет хатны үед нийт 13 Ерөнхий сайд солигдож, засаг барьсан байна.

Улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлуудаа Засгийн газартаа даатгаж, үндэстний эв нэгдэл, төр улсын бэлгэдэл болдог Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Хатан хааны эрх мэдэл яг ямар хэмжээнд байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Засгийн газар түүний нэрийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж, сөрөг хүчин ч түүний нэрийн өмнөөс эрх баригчдыг эсэргүүцнэ. Шүүх хурлууд түүний нэрийн өмнөөс хүн яллаж, хүчний байгууллагууд мөн л түүний нэрийн өмнөөс хүн баривчилдаг. Тэгвэл тэр бэлгэ тэмдэг, нэр төдий хүн үү?

Энэхүү жагсаалтад буй эрх мэдлүүдийг Парламент, Засгийн газрын оролцоогүйгээр хэрэгжүүлсэн тохиолдол сүүлийн 200 жилд тоотой хэд, сүүлийн 50 жилийн хугацаанд нэг ч гараагүй юм. Заримдаа Хатан хаанд эдгээр эрх ямба байх шаардлагатай эсэх асуудал ч сөхөгдөх нь бий. Гэвч улс орон уруудаж, төрийн зүгээс буруу шийдвэр гарган ард түмэн хохирно гэж үзвэл Хатан хаан бүх эрх мэдлээ хэрэгжүүлж, зөв замд нь оруулах ёстой гэсэн утгаараа заавал байх ёстой зүйл гэж үздэг юм. Өөрөөр хэлбэл ихэс дээдэс төрийн дээр залрах, төр засгийн хянагчийн үүрэг гүйцэтгэнэ.

Гэхдээ Хатан хаан бас яг ч зөвхөн бэлгэ тэмдэг биш юм. Магадгүй Хатан хааны хамгийн хүчирхэг эрх мэдэл нь сайд нартаа зөвлөх, сэрэмжлүүлэх эрх байх. Энэ ч утгаараа Ерөнхий сайд долоо хоног бүр Хатан хаанд бараалхаж, хийх гэж буй зүйлийнхээ талаар ярилцаж, зөвлөгөөг нь авдаг билээ.

Ингээд II Элизабет хатны эрхүүдээс дурдвал:

УЛС ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛ

  • ПАРЛАМЕНТЫГ ЦУГЛУУЛАХ, ТАРААХ: Хатан хаан буюу төрийн тэргүүн сонгогдсон Парламентыг тараах болон Парламентын хурлыг дуудах бүрэн эрхтэй.
  • ДАЙН ЗАРЛАХ: Хатан хаан өөр улс оронтой дайн зарлах бүрэн эрхтэй. (Гэхдээ төрийн эрхийг барьж буй Ерөнхий сайд нь Засгийн газрын зөвшөөрөл авах шаардлагагүйгээр дайн зарлах эрхтэй.) 
  • ЕРӨНХИЙ САЙДЫГ ТОМИЛОХ: Хатан хаан нь Ерөнхий сайдыг сонгогдсоны дараа албан тушаалд нь томилох үүрэгтэй. Ингэхдээ хамгийн их санал авсан нэр дэвшигчийг сонгодог. Харин Ерөнхий сайд сайн дураараа огцрох аваас дараагийн хүнийг сонгохдоо заавал холбогдох эрх бүхий газартай зөвшилцөх ёстой. 
  • ПАССПОРТ ОЛГОХ: Их Британийн бүх пасспортыг Хатан хааны нэрийн өмнөөс олгодог. Энэхүү үүрэг хариуцлагыг холбогдох яамд хэрэгжүүлдэг. Хатан хаанд өөрт нь пасспорт байх шаардлагагүй. 
  • ХУУЛИАС ДЭЭГҮҮР ЭРХ МЭДЭЛ: Бүх хуулийг Хатан хааны нэрийн өмнөөс хэрэгжүүлдэг тул Хатан хаан II Элизабетийг хуулийн дагуу яллах боломжгүй. 
  • САЙД ТОМИЛОХ, ОГЦРУУЛАХ: Хатан хаан сайд нарыг томилох болон огцруулах бүрэн эрхтэй. 
  • ХУУЛЬ БАТЛАХ: Хатан хааны улс орныхоо өмнө хүлээсэн нэг үүрэг нь Парламентаас гаргасан хуулийн төслийг батлах юм. Хэрэв уг хуулийн төсөл улсын эрх ашигт нийцэхгүй, аюул занал авчирна гэж үзвэл хориг тавих эрхтэй. II Элизабет одоогийн байдлаар 3671 хууль батлаад байна. 
  • ХАТАН ХААНЫ ЗӨВЛӨЛИЙГ СОНГОХ: Хатан хаан өөртэй нь ажиллах зөвлөлийг сонгон томилох бүрэн эрхтэй. 
  • ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ 
  • ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ

ЦЭРГИЙН ЭРХ МЭДЭЛ

  • АРМИЙН КОМАНДЛАГЧ: Хатан хаан Их Британийн зэвсэгт хүчний Ерөнхий командлагч юм. Цэргийн албанд хамрагдаж буй бүх хүн Хатан хаанд үнэнч байх тангараг өргөдөг. 
  • ОФИЦЕРУУДЫГ ТОМИЛОХ, ОГЦРУУЛАХ: Хатан хаан цэрэг, армийн командлагч офицеруудыг томилох, шаардлагатай тохиолдолд огцруулах эрхтэй.

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

  • ХЭРГЭМ ЗЭРЭГ ОЛГОХ: Хатан хаан хүссэн хүнээ язгууртан болгох, өв залгамжлагдах хэргэм зэрэг олгох эрх мэдэлтэй. Гэхдээ тэрхүү шийдвэр нь юуны урьд заавал Засгийн газар юм уу, төрийн тусгай зөвлөлөөр зөвшөөрөгдсөн байна. Гэлээ ч аливаа хэргэм зэрэг, хүлэг баатар болгох асуудлыг шийдэх хамгийн сүүлийн хүн нь Хатан хаан байна.


9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
138,900 оноо
Mujak
02Mujak Seegii
2,400 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд