Арав.мн

Галилео Галилей яагаад шүүгдсэн бэ?

Галилео Галилей яагаад шүүгдсэн бэ?

1564 оны 2-р сарын 15-ны өдөр Италийн сансар судлаач Галилео Галилей мэндэлжээ. Галилей Николай Коперникийн Дэлхий Нарыг тойрон эргэдэг гэх үзлийг боловсронгуй болгосон юм. Үүний төлөө тэрээр загалмайн шашинтнуудын эрүү шүүлтэнд өртөж, үзэл бодлоосоо татгалзсан ч эцэст нь “Гэхдээ л тойрч эргэдэг юм даа” хэмээн дуу алдсан гэдэг.

Гэвч Галилей үнэндээ эрүү шүүлтэнд орж, “Гэхдээ л...” гэж уулга алдсан юмгүй. Галилей гүнээ сүжигтэй байсан тул лам хуврагуудыг эсэргүүцэж явсангүй. 8-р Пап Урбантай тун чиг сайхан харилцаатай байжээ. Пап лам эрдэмтэнд бэлэг сэлт илгээж, тэтгэлэг явуулдаг байсан нь тогтоогдсон юм. Галилейг дуран авайгаа бариад Папын өргөөнд ирэхэд лам хуврагууд сансар огторгуйг ширтэх гэж дугаарлана. 



Үүгээр барахгүй Урбан лам түүнтэй од гарагсын тухай хөөрөлдөж байлаа. Ихэд дэвшилтэт үзэлтэй Пап лам ямар ч нөхцөл Бүтээгчийн ариун үйлийг үгүйсгэж чадахгүй гэдэгт бат итгэсэн ажээ. Тэрээр Дэлхий Нарыг тойрон эргэдэг болохыг батлах аргагүй гэж бодсон байдаг.


Галилей 1630 онд "Коперник, Птолемейн Дэлхийн хоёр үндсэн системийн тухай харилцан яриа" бүтээлээ бичиж дуусгаад, тэр үеийн хянан шалгах хороогоор батлуулж хэвлүүлжээ.


Гэтэл юу болов? гэвэл уг ном гурван хүний харилцан яриа хэлбэрээр бичигдсэн нь шуугиан дэгдээв. Хөөрөлдөгч гурвын нэг нь Коперникийн талыг баримтлагч Сальвиати, нөгөө нь төвийн байр суурьтай Сальведо, харин гурав дахь нь Птолемейн үзэлтэн “мулгуудуу” Симпличио. Урбан ламтан Симплиочогийн үгс түүний хэлсэнтэй дүйцэж байгааг олж мэдмэгцээ энэ номыг худалдаалахыг хориглосон юм.

Ингээд Галилейг Ромд болсон буруу номтны шүүхээр шүүлээ...

Дашрамд хэлэхэд Галилей анх удаа дуран авай ашиглаж сансар огторгуйг судлан шинжилсэн бөгөөд туршилтын физикийг үндэслэсэн түүхтэй.


9.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Javhlan
01Javhlan Dashdorj
60,700 оноо
Rigunn
02Rigunn Rigunn
49,300 оноо
Bayarmaa
03Bayarmaa Lh
39,000 оноо
Davaa
04Davaa Munkh
27,900 оноо
Nyamdavaa
05Nyamdavaa Demberel
23,100 оноо
Mig
06Mig Mig
20,700 оноо
Г.Х
07Г.Х Билгүүн
2,900 оноо
Сайхна
08Сайхна Сайхна
2,500 оноо
Hatan
09Hatan Baatar
2,400 оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Waves
01Waves Silvermist
1 цаг 6 минут 50 секунд
Ganaa
02Ganaa GT
1 цаг 8 минут 57 секунд
Undrakh
03Undrakh Chimeddorj
1 цаг 9 минут 15 секунд
Сүхболд
04Сүхболд Х.
1 цаг 10 минут 44 секунд
Zandaa
05Zandaa Goosh
1 цаг 35 минут 59 секунд
Altantsooj
06Altantsooj Batsukh
1 цаг 54 минут 24 секунд
Mujaan
07Mujaan Mujaan
3 цаг 26 минут 52 секунд
Bayarkhangai
08Bayarkhangai Khishig-ochir
4 цаг 1 минут 7 секунд
Болор
09Болор Эрдэнэ
4 цаг 24 минут 32 секунд
Мягмарсүрэн
10Мягмарсүрэн Балдан
5 цаг 32 минут